Эдгээр орны удирдлагуудын хамгийн гол нь ТУХН-ийн улсуудын орон зайд хэрэгжүүлж байгаа тууштай алхам үүнийг гэрчилж байна. Орос улсын Дундад Азийн орнуудтай худалдаа эдийн засгийн салбарт хамтран ажиллах асар их боломж байгаа тухай Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев нэг бус удаа тэмдэглэж байсан. Тухайлбал Узбекистанд орос улсын мэргэжилтнүүдтэй хамтран хийн орд газрыг боловсруулах, нүүрс ус төрөгч боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөж байна. Энэ улс Орос улсад уран нийлүүлж, тус улсын ураны концентратын эрэлтийг хангахад бэлэн байна. Орос улс эрчим хүчний салбарт Казахстантай амжилттай хамтран ажиллаж байна. Хоёр орон Каспийн хоолойн консорциум зэрэг томоохон төсөл хэрэгжүүлж, хоёр орны эрчим хүчний системийн ажлыг зохион байгуулж байна. Орос-туркмены харилцаа сайн байна. 2003 онд байгуулсан хоёр талын гэрээгээр Туркмен улс 25 жилийн турш Орос улсад 2 триллион шоо метр хий нийлүүлэх ёстой юм. Үүнээс гадна Дундад Азийн улс бүртэй Орос улс нийт европын загвараар хийн үнийг тогтоох болсон. Үнийг ил тод тогтоосноор түлш найдвартай нийлүүлэхэд зах зээлд оролцогчдын итгэлийг бэхжүүлж байна. ТУХН-ийн улсуудын орон зайд Дундад Азийн орнуудын эрчим хүчний стратегийг Орос улсын оролцоотой боловсруулж байна. Эрчим хүчний ерөнхий аюулгүй байдлыг хангах, амжилттай хамтран ажиллах үндэс нь энэ юм. Ерөнхийлөгч Д.Медведев Узбекистанд айлчлах үеэр энэ тухай тэмдэглэсэн билээ. «Эрчим хүчний хамтын ажиллагааны тухай яривал хоёр хүчин зүйлийг тэмдэглэе. Үүнийг бүрэн хэрэгжүүлэх, хамтран ажиллахдаа шахаж, хүчлэх бус тав тухтай, үр бүтээлтэй, харилцан ашигтай уур амьсгал бүрдүүлэх ёстой. Бид үнэхээр хийн чиглэлээр, хийн харилцааг хамтын ажиллагааны шинэ хүрээнд гаргасан. Эрчим хүчний янз бүрийн эх үүсвэрийг эзэмших, шинэ хоолой барьж байгуулж, тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжтой. Бид энэ боломжийг хэдэн жилийн урьдаас тооцох хэрэгтэй» гэлээ. Орос улсын эрчим хүчний урт хугацааны стратеги нь хий, нефть, гидро болон атомын эрчим хүч зэрэг олон чиглэлээр хамтран ажиллана. Тухайлбал орд газар боловсруулах, хуурай газар болон тэнгисийн гүнд хоолой тавих, нүүрс ус төрөгч боловсруулах объект барих, эрчим хүчний эх үүсвэр тээвэрлэж, дамжуулахаар төлөвлөжээ. ЗХУ задарсны дүнд эрчим хүчний системд алдагдсан бодит бус хөндүүр цэгийг энэ хамтын харилцаагаар арилгана. Тэгш эрхийн түншийн үндсэн дээр шинэ төсөл амьдралд хэрэгжиж байгаа тул хөндүүр цэг алга байна.

<сонсох>