Foto http://aboutpekin2008.infoСиньхуа агентлагийн уламжилснаар улсын өмнөд хэсгийн томоохон гол мөрний усыг нутгийн хойд гантай хэсэгт шилжүүлэх 2009 оны стратегийн төсөлд 21 тэрбум юань буюу /3 тэрбум орчим америк доллар/ хөрөнгө оруулна. Манай радиогийн тоймч Игорь Денисов төслийн давуу, сул талын талаар ийнхүү ярьж байна. Юуны түрүүнд төслийн талаар хэдэн үг хэлэе. Усны хангамжийг шийдэхийн тулд Дорно, Төв, Баруун сувгийн сүлжээ байгуулах юм. Энэ сувгаар хойд чиглэлд Евразийн томоохон гол тухайлбал Хөх мөрөн, мөн Хуайхэ, Хуанхэ, Хайхэ зэрэг голын усыг шилжүүлнэ. Энэ ажлыг 50-60 жил хийхээр тооцсон. Дорнын сувгийг 2002 онд, Төв сувгийг үүнээс жилийн дараа барьж эхэлжээ. Энэ төслийг хэрэгжүүлснээр нутгийн хойд хэсгийг усаар хангах асуудлын хурцадмал байдлыг намжаана гэж хятадын эрх баригчид үзэж байна. Мэргэжилтнүүдийн тооцсоноор хүн амын өсөлтийн улмаас 2030 онд нутгийн энэ хэсэгт усны асуудал улам хурцадана. Нутгийн өмнөд хэсгийн гол мөрний усыг хойд хэсэгт шилжүүлэх тухай Мао Зэдун 1952 оноос ярьж эхэлсэн ч, тухайн үед Хятад улсад ийм өргөн цараатай барилга барих хангалттай эх үүсвэр байгаагүй юм. Дэлхийн санхүүгийн хямарлын улмаас хаагдсан хятадын байгууллага, аж ахуйн нэгжийн олон хүнийг ажлын байраар хангах шаардлагатай байгаа тул гол мөрний усыг шилжүүлэх энэ төслийг эрчимжүүлэхэд түлхэц болж байна гэж мэргэжилтнүүд тэмдэглэж байна. Хятад улстай хөрш зэргэлдээ оршдог улс орнууд энэ төслийн талаар янз бүрийн байр суурьтай байна. Тухайлбал Мьянма, Таиланд, Лаос, Камбож, Вьетнам зэрэг улс Баруун сувгийг барихыг эрс эсэргүүцэж байна. Голын усыг шилжүүлэх энэ төслийн улмаас Меконгийн сав газрын их гол ширгэж болзошгүй гэж Зүүн өмнөд азийн орнууд эмээж байна. Төслийн хүрээнд экологийн асар уудам газар нутаг хөндөгдөхөөс үндсэндээ болгоомжилж байна. Цаг уур, амьтан ургамалд өөрчлөлт орохыг урьдаас тооцох аргагүй юм. Орос улсад хэлэлцэж байгаа Сибирийн голын усыг шижлүүлэх төслийн тухайд экологичид мөн ийнхүү түгшиж байгаа билээ. Иртыш, Оби болон Сибирийн бусад голын усны зарим хэсгийг улс орны цэвэр усаар гачигдаж байгаа бүс нутагт шилжүүлэх нь төслийн үндсэн санаа юм. Үүнээс гадна голын усыг чийгшүүлэх үүднээс Казахстан, Узбекистанд салаалуулна. Экологид хор хохирол учруулалгүй голын усыг салаалуулж болох уу? Оросын нэрд гарсан экологич, Оросын шинжлэх ухаан акадмеийн гишүүн Алексей Яблоков ийнхүү хариулж байна: Энэ боломжгүй. Экологийн хор хохирлыг үл харгалзсан ч, эдийн засгийн хувьд энэ төслийг хэрэгжүүлэхэд асар их хөрөнгө зарцуулна шүү дээ. Төслийн техникийн хэсгийг хэрэгжүүлэхэд 120 тэрбум орчим доллар зарцуулна. Ус ердөө алт болно. Экологийн хувьд энэ аймшигтай аюултай зүйл. Нэгдүгээрт Доод Оби голын экосистем өөрчлөгдөнө. Тэнд тулгуур далан барих ёстой. Иртыш голын урсгал сөрөн далан тавина. Төслийн хүрээнд сувгууд барина. Тэгэхлээр эргэн тойрны газрыг намаг болгож, хөрсийг хужиртуулна гэсэн үг юм. Сибирийн голыг салаалуулах төслийг ямар ч тохиолдолд хэрэгжүлж болохгүй гэж Алексей Яблоков эцэст нь дүгнэсэн юм. Энэ экологийн гамшиг болно» гэлээ. Мэдээж хэрэг энэ болон бусад төслийн талаар янз бүрийн байр суурьтай байна. Гэхдээ экологчдын үгийг сонсох хэрэгтэй. Хүний үйлдлийн улмаас байгаль орчинд урьдаас тооцож, тодорхойлох аргагүй өөрчлөлт гарч болно. Энэ сул талыг давуу талаар нөхөх боломжтой юу? Зарим шинжээчийн үзэж байгаагаар сибирь, хятадын гол усыг салаалуулах эсэхээс үл хамааран төслийн хувьд улс төр, экологийн эрсдэлтэй хүчин зүйл байгаа аж. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд давуу, сул талыг нарийн судлах хэрэгтэй.

<сонсох>