Форумыг нээж, үндсэн илтгэл тавьсан Орос улсын ерөнхий сайд В.Путин дэлхийн эдийн засгийн форумд хамгийн түрүүнд асуулт тавьсан юм. В.Путин хямарлын шалтгаан, түүнээс гарах арга замыг танилцуулаад, дэлхийн эдийн засгийн шударга, үр нөлөөтэй бүтэц байгуулсан тохиолдолд дэлхий дахины ирээдүйд нааштай хандлага гарна гэж дүгнэсэн байна. Ийм системд бүх улс орон амьд явахад шаардлагатай нөөц, шинэ технологи, хөгжлийн эх үүсвэрийг хүртэх баталгаатай байх ёстой. Үүнээс гадна дэлхийн эдийн засаг, санхүү-валютын систем олон туйлт байх ёстой гэж ерөнхий сайд тэмдэглэв. Мөн дэлхийн санхүүгийн хямарлын нөхцөлд төр засаг эдийн засагт хэт оролцох, бүрэн тусгаарлах аюул нүүрлэж байгааг орос улсын засгийн газрын тэргүүн анхааруулав. Орос улсын удирдагчийн энэхүү мэдэгдэлийг анхааралтай сонсож, форумын олон оролцогч хүлээн зөвшөөрч байв. Орос улс эдийн засгийн хувь заяаг шийдэх дэлхийн хэлэлцүүлэгт тэгш эрхтэй тал болсныг энд харууллаа. Орос улсын дэлхийн эдийн засгийн хямарлыг хэрхэн даван туулж байгааг Давосын зочид сонирхож байв. Дэлхийн эдийн засгийн хямаралын үр дагавар орос улсад улам хурц илэрч байгаа ч, үүнийг даван туулах боломжтой. «Бусад орноос ялгаатай нь бид нэлээд хэмжээний нөөц хуримтлуулсан тул дэлхийн тогтворгүй байдлын энэ үеийг итгэл төгс даван туулах боломжтой юм. Хямарлаас үүдээд бид тавьсан зорилтоо мэдээж хэрэг улс орноо ойрын 10-12 жилд чанартай шинэчлэх үндсэн санаатай стратегиа өөрчлөлгүй эрчимтэй хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Үйл явдлын өрнөлөөс үүдээд эдийн засгаа шинэчилж, нийгмийн салбараа сайжруулах хэрэгтэй. Бид энэ боломжийг алдахгүй гэж ерөнхий сайд тэмдэглэв. Орос улсын эдийн засаг жолоодлого, хөгжлийн явцаа алдаагүй гэдэгт дэлхийн улс төрийн төлөөлөгч, удирдагчид эргэлзэх ёсгүй гэж Довосын форумыг тэргүүн хожим тэмдэглэсэн юм. В.Путин Давосын форумд оролцсоноор дэлхий дахинаа Орос улсад итгэх итгэлийг дээшлүүлж байна. Дэлхийн санхүү, эдийн засгийн нөхцөлд энэ онц чухал билээ. Орос улс үүнийг даван туулахад чухал үүргийн нэгийг гүйцэтгэж байгаа билээ.

<сонсох>