Орос улсад колонийн байдлаар хандахаас татгалзахыг Орос улсын ерөнхий сайд В.Путин өрнөдийн компаниудад уриаллаа. Тухайн компани ажиллаж байгаа улс орны хуулийг хүндэтгэж, соёлтой ажиллах хэрэгтэй гэж орос улсын засгийн газрын тэргүүн Давост болж байгаа Дэлхийн эдийн засгийн форумын хүрээнд бизнес эрхлэгчдийн олон улсын зөвлөлийн гишүүдтэй уулзахдаа ийнхүү хэлжээ. «Бид ямар нэг онцгой зүйлд нэр дэвшээгүй. Харин биднийг хасч, гадуурхалгүй тэгш эрхтэй түншийн хувиар хүлээж авахыг хүсч байна. Бид одоо санхүү, эдийн засгийн хямаралтай холбоотой амаргүй үед байна. Орос улс энэ нөхцөлд зөв байж болох хэд хэдэн алхам хэрэгжүүлэх боломжтой. Капитал, валютын чөлөөт хөдөлгөөнийг хязгаарласан гэж үзье. Юуны түрүүнд дамын наймааны капитал гэж нэрлэдэг капиталын гарах урсгал бий болохыг бид ойлгож байсан тул үүнийг санаатай хийгээгүй. Харин энэ хэмжээ нийт 130 тэрбум доллар болсон. Оросын санхүүгийн байгууллага, улсын энэхүү ажиллагаа бид бүх үүргээ биелүүлнэ гэх тодорхой дохио өгөх ёстой тул бид санаатай ийм алхам хийсэн. Манай эдийн засаг, улс орон нээлттэй хэвээр байхын тулд бид бүхнийг хийнэ гэж В.Путин тэмдэглэсэн юм. Өнөөгийн байдлаар дэлхийд Орос улсад олон хязгаарлалт тависанд харамсаж байгаагаа илэрхийлсэн юм. Юуны түрүүнд технологи, бэлэн бүтээгдэхүүн хадалдан авахад энэ хамаатай. Европт ийм хязгаарлалт бий. Орос-америкийн харилцаанд их байдаг. ЗХУ-аас еврей үндэстнүүд Израильд байнга оршин суухад АНУ-ын конгресс хориг тавьсан Жексон Вэникийн өөрчлөлтийг өнөө хүртэл өөрчлөөгүй байна. ЗХУ байхгүй болсон ч, энэ өөрчлөлт үйлчилсээр байна. Энэ бол эрүүл ухаанд үл нийцэх бүрэн улирч баларсан зүйл юм хэмээн оросын ерөнхий сайд тэмдэглэв. Харамсалтай нь иймэрхүү зүйл олон байна. Хамгийн гол хязгаарлалт нь тархинд байна. Америк, европ, оросын нийгмийн тархинд байна. Үүнээс ангижирах хэрэгтэй. Бид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс биш тул тусламж хэрэггүй. Орос улсад тэгш эрхтэй хамтын ажиллагаа чухал байна. Дэлхий ертөнц өөртөө шүүмжлэлтэй хандаж, дэлхий дахинаа болж байгаа бүхнийг сонсох тэр чиглэлд өөрчлөгдөх ёстой. Бид урт хугацааны харилцаа тогтоох хүсэлтэй бол үүнийг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж В.Путин мэдэгдэв.

<сонсох>