Москва хотноо болсон Холбооны улсын аюулаас хамгаалах албаны хуралдааны үеэр энэ зорилтод онцгой анхаарал хандуулсан юм. «Хойд Кавказын байдал байнгын хяналтанд байх ёстой. Энэ бүс нутагт хууль сахиулах бүх байгууллагын ажлын уялдааг дорвитой дээшлүүлэх шаардлагатай байна. Холбооны аюулаас хамгаалах алба тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг терроризмын эсрэг үндэсний хорооны шууд зорилт энэ юм. Терроризмын эсрэг салбарт шуурхай эрэл хайгуулын ажлыг үр ашигтай зохион байгуулах нь нэн чухал билээ. Ийм ажил өрнүүлснээр террорист бүлэглэлийн үзэл суртал, санхүүжилтын талаар мэдээлэл авахад тусалж, ийм бүлэгт шинээр гишүүн элсүүлэх, санхүүжилтэд нь саад учруулна гэж Орос улсын ерөнхийлөгч тэмдэглэв. Олон улсын дээд төлөөлөгчийн газар зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион явуулахад терроризмын эсрэг арга хэмжээний найдвартай байдлыг дээшлүүлэхийг Д.Медведев шаардав. Сочид болон олимпийн наадам, Орос улсын оролцох янз бүрийн дээд хэмжээний уулзалтын тухай юм. Үүний зэрэгцээ олон улсын терроризмын эсрэг байгууллагатай хамтран Афганистан, Пакистанаас нүүрлэж байгаа аюул заналыг арилгахыг ерөнхийлөгч Холбооны аюулаас хамгаалах албанд үүрэг болгов. Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллага, ШХАБ, түүнчлэн ТУХН-ийн улсуудын түвшинд хамтын ажиллагааг энэ салбарт эрчимтэй хөгжүүлэх хэрэгтэй байгааг төрийн тэргүүн тэмдэглэв. Латин Америк, Бразил, Орос, Энэтхэг, Хятад зэрэг орнуудтай илүү нягт хамтран ажиллахыг тусгай албанд уриалав. Тусгай албадын ажилтнуудын тэргүүн зэргийн зорилт нь үндсэрхэх, хэт даврах үзлийн эсрэг ширүүн тэмцэх явдал юм хэмээн ерөнхийлөгч хэллээ. Салан тусгаарлах үзэл, үндэсний блон шашны үл тэвчих үзлийг сурталчилан ухуулж байгаа нь манай олон үндэстнээс бүрдсэн улсын тогтвортой байдал, эв нэгдэлд заналхийлж байгааг Д.Медведев тэмдэглэллээ. Иргэний нийгэмтэй нягт хамтран ажиллаж, урьдчилан сэргийлж энэ аюул заналтай тэмцэнэ. Нууцад нэвтрэх гэсэн ангуучдын тоо буурахгүй байгаа тул Холбооны аюулаас хамгаалах албаны сөрөх тагнуулын ажиллагааг тэргүүн зэргийн чиглэл хэвээр байх ёстой гэж Орос улсын ерөнхийлөгч хэлсэн юм. Шинэ технологи, цэргийн барилга, зэвсгийн экспорт, улс төр, эдийн засгийн шинжтэй бусад чухал мэдээлэл, мөн арктикийн бүс нутаг дахь Оросын үйл ажиллагааг сонирхож байгаа явдал буурахгүй байна. Санхүүгийн хямарлын өнөөгийн нөхцөлд манай үндэсний ашиг сонирхол, өрсөлдөөний давуу талыг хамгаалах явдал сөрөх тагнуулчдын ажлаас их хамаарна.

<сонсох>