Foto http://www.mig-auto.ruДэлхийн эдийн засгийн хямрал оросын эдийн засгийн тулгуур салбар тухайлбал машины аж үйлдвэрт зохисгүй нөлөөлж, салбарын ажилд тодорхой засвар оруулахад хүргэв. Гэвч энэ нь хямрал гарсан нөхцөлд машин үйлдвэрлэгчид гадаадын зах зээл тэр тусмаа уламжлалт зах зээлд ажиллахаас татгалзана гэсэн үг огт бишээ. МУ ийн нэгэн зах зээл билээ. Манай сурвалжлагч Дмитрий Шорков өгүүлэхдээ: “Оросын арилжааны автохөсөг, замын барилгын техникийн томоохон үйлдвэрлэгч «Группа ГАЗ» компанийн хэвлэлийн албанаас өөрий нь дэд салбар «Оросын автобус» нийгэмлэгээс монголын «Agi-Trade» албан ёсны дилерийхээ тусламжаар хэсэг автобусыг Монголд нийлүүлсэн тухай мэдээлэл саяхан тараав. Эдгээр нь гол төлөв оросын үйлдвэрлэжлийн бензиний хөдөлгүүр бүхий 38 зорчигч тээвэрлэх ПАЗ- 32053 автобус юм. Түүнчлэн дунд ангилалын ПАЗ-4234 хэдэн автобус нийлүүлсэн байна. Энэ автобус ПАЗ-32053 –тай төстэй боловч, түүнээс 1 метр урт, 50 зорчигч тээвэрлэх боломжтой. Түүнийг белоруссын үйлдвэрлэлийн «ЕВРО -3» экологийн стандартад нийцэх найдвартай хөдөлгүүрээр тоногложээ. Энэ хэлэлцээрийн тухай дэлгэрэнгүй ярьж өгөхийг «Группа ГАЗ» компанийн «Оросын автобус» дэд салбарын гадаад эдийн засгийн үйл ажиллагааны газрын орлогч захирал Александр Кудашоваас хүсэхэд тэрээр : «Энэ нь нэг удаагийн нийлүүлэлт биш дилерийн хөтөлбөр юм. Нийлүүлэлт өргөжиж байна. 2008 онд Монголд 59 машин нийлүүлсэн. Харин таван — зургаан жилийн өмнө бид хөрш зэргэлдээ улсад нэг ч автобус нийлүүлэхгүй байсан. Тэр үед монголын хэрэглэгчид дилерээс автобус өөрснөө худалдан авч хил давуулж байсан байж магадгуй. Харин ийн замаар хэдхэн автобус оруулж байсан бололтой. Эдүүгээ монголын албан ёсны дилерийн ачаар нийлүүлэлтийг нэлээд өргөжүүлсэн. «Оросын автобус» бэлэн машинаас гадна сэлбэг хэрэгсэл Монголд нийлүүлж байна. Манай техникийг үйлчлэх ажиллагаа төлөвшив. Автобусыг Улаанбаатар хотын дотоодын ба дуургийн чиглэл замд ашиглаж байна. Түүнээс гадна манай дилер ПАЗ -4234 автобусыг аялал жуулчлалынх болгож,тохилог тухтай зөөлөн сандлаар тоноглож байна. Хэтдээ «Группа ГАЗ» компании таатай нөхцөлд ПАЗ ангилалын 100 орчим автобус МУ-д худалдаж мэднэ. ПАЗ автобусаас гадна хотын ЛИАЗ их багтаамжтай автобусыг Монголд нийлүүлэв. Монголын автотээврийнхэн оросын энэ автотехникийг андахгүй. Хуучин «677-дохь» загварын ЛИАЗ автобусыг Улаанбаатарт 1970-1980- онуудад ашиглаж байсан. Одоо ЛИАЗ- 5256 орчин цагийн их багтаамжтай уужим саруул автобусыг монголын нийслэлд нийлүүллээ. Машины ард байгаа дизелийн хэмнэлтэй хөдөлгүүр багагүй хурдацтай болгож байна. Эдүүгээ ийн автобус Москвад болон оросын өөр олон хотод ажиллаж байна. «Энэ нь Монголын хувьд үнэхээр шинэ автобус билээ. Түүнийг үзүүлж танилцуулах зорилгоор нийлүүлсэн. Автобусыг Улаанбаатарын автотээврийн үйлдвэрт ашиглаж туршиж үзсэн. Түүнд нааштай үнэлгээ өгч, худалдан авч чиглэлийн автобус болгов. Харин ЛИАЗ автобусыг дилерийн хөтөлбөрийн хүрээнд биш улсын худалдааны үндсэн дээр Монголд нийлүүлэх юм. Энэ нь нэлээд үнэтэй автобус юм. Хувийн тээвэрлэгчид худалдан авч чадахгүй байх. Худалдаж авсан ч төлбөрий нь нэлээд удаан нөхөнө. Энэ нь хувийн тээвэрлэгчэд ашигтай гэж үү? Иймээс бид хотын тээврийг шинэчлэх хөтөлбөрийн дагуу улсын автотээврийн үйлдвэрүүдтэй хамтран ажиллах бодолтой байна. Тус хөтөлбөрийг хэр эрчимтэй хэрэгжүүлэхээс ажлын амжилт шалтгаална.
     Асуулт: Монголын тээврийнхээс автобусын тоноглолд ямар нэг онцгой шаардлага тавьж байна уу?
«Бага зэрэг шаардлага тавьдаг. Монголын дилерийн аялал жуулчлалын болгох автобусыг Монголын хахир хүйтэн нөхцөлд тохируулж дулаацуулах нэмэлт төхөөрөмжөөр тоноглож байна. Түүнээс гадна ачаа тээшийн тавиурыг нэмэх юм гэж Александр Кудашов хэллээ.

<сонсох>