Оросын ерөнхий сайд Владимир Путин үг хэлсэн нь швейцарын Давост хуралдаж буй Дэлхийн эдийн засгийн форумын ажлын эх-ний өдрийн гол үйл явдал боллоо. Тэрээр дэлхийн санхуу-эдийн засгийн бууралын шалтгааныг дурдаад хямралыг давахад туслах арга хэмжээнүүдийг санал болгов. Оросын ерөнхий сайд дэлхийн улс төр,үйлдвэр худалдааны бүлгийн элитын урьдынхаас илүү олон төлөөлөгч оролцож байгаа форумыг анх удаа нээв. Форумд оролцогчид Владимир Путины хэлсэн үгэнд гойд анхаарал тавив. Энэ удаад Оросын удирдагч дэлхийн эдийн засгийн бодлогыг тулгаж ирсэн өрнөдийн удирдагчидтай байр сууриа сольж дэлхийн санхуугийн хямралыг үүсгэсэн алдаануудад тэдний анхаарлыг хандуулав. Путины хэлсэн үгийн өнгө аяс форумд оролцогчдын гутрангүй бодлоос огт өөр байсан гэж британы Файннэншл таймс сонин бичжээ. Энэ удаагийн Давосын форум Оросын далбаан дор болж байна гэж ерөнхий сайдын албан ёсны төлөөлөгч Дмитрий Песковын хэлснийг сонин дурдав. Владимир Путин эхлээд дэлхийн санхуугийн системийн зохисгүй бутэц хямралыг үүсгэснийг дурдав. Ганц төв-АНУ мөнгө хяналтгүй хэвлэн гаргаж баялаг нөөцөө хуримтлав. Олонхи улс дэлхийн эдийн засгийн байдалд нөлөөлөхөө болив. Ийн нөхцөлд валютыг оролцуулан хэд хэдэн төвд тулгуурлах систем дэлхийн эдийн засгийн ганц туйлт байгуулалыг солих ёстой гэж оросын засгийн газрын тэргүүн үзэж байна. Оросын ерөнхий сайд төлөх найдваргүй болсон ерийг цайруулах нь хямралтай тэмцэх арга замын нэг хэмээн үзэж байна. Хямралаас хойшхи эдийн засаг бодит үнэ цэнт зуйл, боломжийн эдийн засаг болох ёстой гэж Путин хэллээ.Үүний хамт төр эдийн засгийн амьдралд хөндлөнгөөс хэт оролцохоос сэрэмжлэх нь зайлшгүй чухал гэж оросын ерөнхий сайд тэмдэглэв. «Хямрал гарсан нөхцөлд төрийн үүрэг нэмэгдэх нь зах зээлийн зохицуулалт дампуурсан үеийн зүй ёсны үзэгдэл юм. Гэвч зах зээлийн механизмыг боловсронгүй болгохын оронд төрийг эдийн засагт шууд оролцуулахыг өргөжүүлэх хандлага мэдрэгдэв. Бараг бүх улсад хямралтай тэмцэх арга хэмжээ илүүдэл хөрөнгө төрийн гарт төвлөрөх уршигтай болсон. ЗХУ-д төр үнэжмлэхүй үүрэг гүйцэтгэсний уршгаар манай эдийн засаг өрсөлдөх чадваргүй болсон гэв. Либерал үзэл санаа Владимир Путины хэлсэн үгэнд нэвт шингэсэн гэж оросын засгийн газрын 1-р орлогч дарга Игорь Шувалов хөжим дашрамд хэллээ. Владимир Путины хэлэх үг Мюнхенд 2007 онд хэлсэнтэй нь адил төстэй болно гэж олон этгээд үзэж байсныг тэрээр тэмдэглэв. Харин тэр үед улс төрийн одоо эдийн засгийн агуулгатай үг хэлсэн гэж Шувалов тайлбарлан хэллээ. Гэвч нэгэн туйлт дэг журмаас ангижрах нь зайлшгүй чухал гэж тэр үед ч,энэ удаа ч Орос үзэж байгааг илэрхийлсэн гэж оросын засгийн газрын 1-р орлогч дарга Шувалов онцлон тэмдэглэв.

<сонсох>