Дэлхийн эдийн засгийн бутцийг илүү үр ашигтай болгохын тулд олон улсын байгууллагуудын үүргийг хянан үзэж улс орнуудыг амьдралын хангамжийн эх сурвалжад адил тэгш хамруулах хэрэгтэй гэж Оросын ерөнхий сайд Владимир Путин үзэж байна. Тэрээр Давост өчигдөр Олон улсын эдийн засгийн форумыг нээж үг хэлэхдээ ийн мэдэгдлээ.Олон туйлт дэг журмыг тов тодорхой болгохын тулд олон улсын эрх зүй, олон талт хэлэлцээрийн системд тулгуурлсан дэлхийн зохицуулах системийг бэхжүүлэх хэрэгтэй гэж оросын ерөнхий сайд үзэж байна. Дэлхийн хамтын нийгэмлэг дэлхийн илүү шудрага, үр бүтээлтэй системийг төлөвшүүлж мэднэ гэдэгт тэрээр итгэж байна. Ийн системд бүх улс орон амьдралыг хангах нөөц болон шинэ технологи,хөгжлийн эх сурвалжийг адил тэгш ашиглах ёстой. Түүнчлэн хямралыг давтуулах аюулыг аль болохоор багасгах баталгааг бий болгох хэрэгтэй. Дэлхийн санхуугийн систем дампуурсан нь дэлхийг хамрасан эдийн засгийн гол шалтгаан болсон гэж Владимир Путин үзэж байна. Тэр хэлэхдээ: «Нэгэн төв нь мөнгө хяналтгүй хязгааргүй хэвлэн гаргаж,баялгийг хэрэглэж, нөгөө нь хямдхан бараа нйлдвэрлэж,өөр улс орны мөнгийг хадгалж байгаа дэлхийн эдийн засгийн систем тасалдан зогсов. Ийн системд дэлхийн бүхэл бүтэн бус нутаг түүний дотор сайн сайхан амьдралтай Европын ч нэг хэсэг дэлхийн эдийн засгийн үйл явцаас нэлээд холдсоныг нэмж хэлье. Энэ нь эдийн засаг, санхуугийн гол гол шийдвэр гаргахад оролцохгүй гэсэн үг. Түүнээс гадна нөөц баялгыг тэгш бус хуваарьлсан. Тэгэхдээ улс дотроо хүн амын янз бүрийн давхраг төдийгүй улс орон, бус нутгийн дотор тийн хуваарьлав. Энэ нь хөгжингөй орнуудад ч хамаатай. Хүн төрөлхөтний үлэмж хэсэг нь тохилог орон сууц,боловсрол,чанар сайтай эмнэлгийн үйлчилгээ урьдын адил авахгүй байна.Сүүлийн жилүүдэд дэлхийн орнуун хөгжил ч байдлыг буурьтай өөрчилж чадсангүй гэж Владимир Путин онцлон тэмдэглэлээ. Владимир Путины ярьснаар бол эрчим хүчний түүхий эдийн үнийн урьдчилан харахын аргагүй хэлбэлзэл байдлыг тогтворгүй болгох бараг гол хүчин зүйл болов.Эрчим хүчний аюулгүй байдлын хүрээнд олон улсын эрх зүйн шинэ суурь тавихийг тэрээр уриалав. Мөн санаачилгыг хэрэгжүүлснээр эдийн засгийн үр дүнд хүрнэ. Ур ашиг нь Европын нуурс гангийн гэрээ байгуулахтай тэнцэнэ. Эрэлт нийлүүлэлтийн балансыг үндэслэх үнэ тогтооход буцаж,түүнийг дамлах нөлөөгөөс ангижруулах хэрэгтэй гэж Оросын ерөнхий сайд үзэж байна.
    Дэлхийн 43 орны төр засгийн тэргүүн нар болон 96 улсын бизнесийн элит,олон нийтийн байгууллагуудын 2500 гаруй төлөөлөгч «Хямралаас хойшхи дэлхийг төлөвшүүлэх нь « уриан дор хуралдаж байгаа форумд оролцож байна.

<сонсох>