Смоленск, Калининградын хамба Кириллийг Москвагийн ба Бүх Оросын сүм хийдийн тэргүүн хамбаар сонгосоныг Аврагч Христосын сүмийн их хонх урьд шөнө 16 удаа дуугарч зарлав. Орос улсын ерөнхийлөгч Д. Медведев шинэ тэргүүн хамбад утсаар ярьж, мэнд хүргэв. Улс орноо хөгжүүлэх, оюун санаа, ёс суртахууны үнэ цэнт зүйлийг бэхжүүлэх зорилгоор Оросын үнэн алдартны сүм хийд, төрийн хоорондын яриа хэлэлцээа цаашид өргөжүүлнэ гэдэгт найдаж байна гэж ерөнхийлөгч хэллээ. Шинэ тэргүүн хамбын үйл ажиллагаа оросын нийгэмд шашин дундын зөвшлийг бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ гэдэгт төрийн тэргүүн итгэж байна.

<сонсох>