ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров МУ-ын ГХ, худалдааны сайд Сухбаатарын Батболд нарын хэлэлцээ Москвад ОХУ-ын ГХЯ-ны хүлээн авалтын ордонд 1-р сарын 27-д болж дууслаа. Хоёр орны гадаад улс төрийн тусгай газруудын удирдагчид хэлэлцээний дүнгээр хэвлэлийн бага хурал хийлгэв. Манай сурвалжлагч С. Эрдэнээгийн сурвалжлагыг сонсогчдынхоо анхааралд толилуулъя. Оросын ГХ-ийн сайд хэвлэлийн бага хурлыг нээж ярихдаа: «МУ-ын гадаад хэрэг,худалдааны сайдыг Москвад хүлээн авч уулзахад таатай байна. Бид орос-монголын хамтын ажиллагааны шилдэг уламжлал ёсоор оновчтой маш ашиг тустай хэлэлцээ хийлээ. Хоёр тал хамтын ажиллагаагаа Орос Монголын стратегийн түншлэлийн зарчмыг баримтлан бүх чиглэлээр урагш ахиулахыг сонирхож байгааг санал солилцоо харуулсан. Бид орос-монголын энэ оны уулзалт хэлэлцээний цаг хуваарийг хэлэлцэв.Бүх хэмжээнд төлөөлөгчид солилцож төдийгүй өргөн цар хүрээтэй арга хэмжээ тухайлбал Халх голд хамтран байгуулсан ялалтын 70 жилийн ойн баяр ёслолыг зохион явуулна гэв . Сергей Лавров хоёр талын эдийн засгийн харилцааны асуудлыг хөндөж, хоёр орны худалдааны хэмжээ анх удаа 1.3 тэрбум ам долларт хүрснийг тэмдэглэв. Харин Орос Монголын бараа гүйлгээг бур 2010 оны шувтаргаар 1 тэрбумд хүргэхээр худалдаа — эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх төлөвлөгөөнд заасан билээ. Хоёр тал монгол — оросын худалдааны ашиггүй алдагдлыг давах арга хэмжээг хэлэлцэснийг Сергей Лавров тэмдэглэв. Уулзалтаар уул уурхай, эрчим хүч, тээвэр, хөдөө аж ахуй зэрэг салбарт хамтран ажиллах асуудлыг хэлэллцлээ. Түүнчлэн « Эрдэнэт» уул уурхайн комбинат «Монголросцветмет», «Улаанбаатар төмөр зам» гээд орос-монголын хамтрасан үйлдвэрийн ажлын үр ашгийг цаашид нэмэгдүүлэх асуудлыг хөндөв. Талууд хүмүүнлэг,соёл, боловсролын хүрээнд хамтран ажиллах асуудлыг авч үзэж хэлэлцлээ. Сергей Лавров гадаад улс төрийн асуудлыг хөндөж ярихдаа: «ГХЯ дундын 2008-2009 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөний бүх заалтыг цагт нь яв цав биелүүлж байгааг бид тэмдэглэсэн. Мөн хоёр жилийн шинэ төлөвлөгөө болон «Орос-Монгол-БНХАУ» гурван талт хамтын ажиллагааны арга хэмжээнүүдийг бэлтгэхээр тохирсон. Бидний байр суурь олон улсын ба бүс нутгийн олонхи асуудлаар нийцэж буюу маш ойролцоо байна. Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулах үйл явцтай холбоотой хэдэн чиглэлээр хамтран ажиллахаар уулзалтын үер хэлэлцэн тогтов. Түүнээс гадна Зуун-хойд Азийг цаг уурын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд оролцуулах монголын санаачлагыг хэрэгжуулэх асуудлыг авч үзсэн. Оросын тал МУ-ын цөмийн зэвсэггүй статусыг батлаж, мөн баталгааг практик хэрэг дээр идэвхтэй хэрэглэхээ илэрхийлэв.ОУ Зуун-Хойд Азид хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэгдсэн МУ-ын хүчин чармайлтыг дэмжиж байна. Улаанбаатар олон улсын тавцанд идэвхтэй үүрэг гүйцэтгэж байгааг мөн санаачилга харуулсан гэж үзэж байна. Бид ШХАБ-ын хүрээнд нягт хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэхээр тохирсон» гэлээ. ОХУ-ын гадаад улс төрийн тусгай газрын тэргүүн төгсгөлд нь ярихдаа: «Хоёр орон найрсаг сайн хөршийн харилцааг цаашид хөгжүүлэхийг эрмэлзэж байгааг хэлэлцээ мань нотлов. Энэ нь хоёр орны ард түмнүүдийн язгуур ашиг сонирхолд нийцэж байна гэдэгт монгол анд нөхөдтэйгээ хамт итгэж байна» гэлээ.
МУ-ын гадаад хэрэг худалдааны сайд Батболд хариу үг хэлэхдээ: «Уулзалт мань ойлголцол, түншлэлийн уур амьсгалд болсон тухай Сергей Викторовичийн саналыг бүрэн дэмжиж байна. Уулзалт яриа, хэлэлцээний дүнд сэтгэл ханамжтай байна. Хоёр талын хамтын ажиллагааны бүх асуудлыг авч үзсэн. Хоёр орны хамтын ажиллагааны зах зээлийн загвар төлөвших үе өнгөрснийг хэлмээр байна.Эдүүгээ монгол-оросын харилцаа давшингүй хөгжиж, хэлхээ холбоо стратегийн түншлэлийн үзэл санааны үүднээс хамтын ажиллагааны бүх салбарт тогтворжиж идэвхжиж байгааг тэмдэглэе. Ялангуяа хоёр орны парламент, засгийн газар, олон нийтийн ба бусад байгууллагын хэлхээ холбоо хамтын ажиллагаа идэвхжсэнийг дурдмаар байна. Манай хоёр орны гадаад улс төрийн тусгай газар болон бусад байгууллага ойрын жилүүдэд хийх ажил бий. Хоёр орны хамтын ажиллагааны хэтийн төлөв дэлхийд санхүүгийн хямрал гарсан өнөөгийн нөхцөлд ч таатай байгаа нь эргэлзээгүй. Хамтын хүчин чармайлтаар л хямралыг давж, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана гэв.
   Сайд Батболд цааш нь тэмдэглэн ярихдаа: «Хэлэлцээ МУ-ын ерөнхийлөгчийн ОХУ-д 2006 оны 12-р сард хийсэн айлчлалын үер хэлэлцэж тохиролцсон зүйлийг хэрэгжүүлэхэд шижим тулхэц үзүүлсэн гэдэгт итгэж байгагаа онцлон тэмдэглэмээр байна. Хоёр орны ерөнхийлөгчдийн гарын үсэг зурсан Москвагийн Тунхаглал хоёр орны стратегийн түншлэлийн зарчмуудыг батласан гэлээ.
Халх голд хамтран байгуулсан ялалтын 70 жилийн ойгоор МУ-д энэ онд албан ёсны төрийн айлчлал хийх МУ-ын ерөнхийлөгч Энхбаярын албан ёсны урилгыг энэ удаагийн айлчлалын явцад ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведевэд дамжуулж өгсөн тухай МУ-ын ГХЯ-ны тэргүүн мэдээллээ. Монголын төлөөлөгчид айлчлалынхаа дүнд сэтгэл бүрэн ханамжтай байгааг МУ-ын гадаад хэрэг худалдааны сайд тэмдэглээд уулзалтыг сайн зохион байгуулж зочломтгой хүлээж авсанд Сергей Лавров болон ГХЯ-ны ажилтнуудад талархал илэрхийлэв. Хоёр орны гадаад улс төрийн тусгай газрын тэргүүн нар үг хэлснийхээ дараа хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчдийн асуултад хариулав.

<сонсох>