Санкт – Петербург дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд дайсны бүслэлтийг сэтэлсний 65 жилийн ойг Санкт – Петербург дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд дайсны бүслэлтийг сэтэлсний 65 жилийн ойг 1-р сарын 27-нд ёс төртэй тэмдэглэх гэж байна. Бүслэгдсэн Ленинградын оршин суугчдын дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд байгуулсан түүхэн гавьяаг дэлхий даяар мэднэ. Ленинград  /одоогийн Санкт- Петербургийн/ 900 өдрийн баатарлаг хамгаалалт хотын түүхийн хамгийн эмгэнэлт боловч, яруу сайхан хуудсын нэг билээ. ЗСБНХУ-ын аж үйлдвэр, шинжлэх ухаан, соёлын томоохон төв Ленинградыг булаан эзлэх нь онцгой чухал хэмээн фашист германы  цэргийн командлал үзсэн билээ. Гитлерчүүд эхлээд Ленинградыг дараа нь Москваг булаан эзлэх төлөвлөгөөтэй байсан. Энэ нь улс төрийн их үр ашигтай болно гэж Гитлер үзсэн юм. Гэвч Ленинградын хамгаалалт дайсны бүх төлөвлөгөөг тасалдуулан зогсоов. Дайсан архитектур, түүхийн үнэ цэнэтэй олон мянган байшинг устгаж, эвдэн нураав. Дэлхийд нэрд гарсан Улсын Эрмитаж тэдгээрийн дотор байсан. Музейн ажилтнууд үнэхээр баатарлагаар ажилласан гэж Эрмитажийн захирал Михаил Пиотровский хэлээд «Эрмитаж хотынхны урам зоригийн бэлэг тэмдэг болсон. Музейг нэг бус удаа бөмбөгдөж эвдсэн юм. Эрдэнэсийн нэг хэсгийг нь өөр газарт шилжүүлж, нөгөөг нь Эрмитажийн зоорьт далдласан билээ. Үргэлж бөмбөгдөх нөхцөлд үзмэрүүдийн аюулгүй байдлыг тэгж хангасан. Музейн ажилтнууд өлсгөлөн, хүйтэнд нэрвэгдсэн аймшигт нөхцөлд сэтгэл санаа уналгүй аугаа их зураачдын үнэлж баршгүй ач холбогдолтой зургуудыг хойч үеийнхэнд хадгалав. Эдүүгээ Эрмитаж бол Оросын төдийгүй дэлхийн зураг, соёл түүхийн хамгийн том музейн нэг юм. Маш үнэтэй үзмэрүүд болон баатарлаг хүмүүсийн дурсгал энд хадгалагдаж байна. Цэрэг-түүхийн бага хурал Ленинградын бүслэлтийг сэтэлсний 65 жилийн ойн өмнө болж, ахмад дайчидтай уулзаж, сургуулийн музейнуудэд үзэсгэлэнг нээж байна. Театр болон концертын танхимууд жүжиг, баярын хөтөлбөрөө хотоо баатарлагаар хамгаалсан хүмүүс болон бүслэгдсэн Ленинградын оршин суугчдад зориулж байна.

 

<сонсох>