Украины ерөнхийлөгч Виктор Ющенко орос улсад хий нийлүүлж, европт хий дамжуулах үүргийг сэргээх тухай Орос улстай саяхан байгуулсан гэрээг эргэлзээтэй болгож байна. Виктор Ющенко Үндэсний аюулгүй байдал болон Украины батлан хамгаалахын хурал зохион явуулах бодолтой байна. Москва хотноо ерөнхий сайд Юлия Тимощенкотой тохиролцсоныг энэ хурлаар хэлэлцэнэ. Эрчим хүчний аюулгүй байдлын олон улсын асуудлаарх Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Богдан Соколовский ерөнхийлөгч Ющенкотай үйл ажиллагаагаа уялдуулаагүй хэмээн Юлия Тимощенког буруутгасан байна. Түүний хэлснээр төрийн тэргүүн хий болон хий дамжуулах үнийн талаар зөвшөөрөл олгоогүй байна. Виктор Ющенко мягмар гаригт Черниговт болсон хэвлэлийн бага хурлын үеэр энэ үйлдлийг шударга бус хэмээн нэрлэсэн юм. Тиймээс Аюулгүйн Зөвлөлийн хурлаар Москвагийн тохиролцоог хэлэлцэхийг үгүйсгэхгүй. Үүнтэй холбогдуулан ерөнхийлөгчийг дэмждэг парламентын “Манай Украин-Ардын батлан хамгаалах” бүлгэм Аюулгүйн Зөвлөл хийн асуудлаар Орос улстай байгуулсан гэрээг тасалдуулах шийдвэр гаргахаас сэргийлэх хэрэгтэй гэж үзжээ. Хамгийн гол нь энэ уриалгыг сонссон эсэх нь чухал юм. Виктор Ющенко хийн хэлэлцээрийн нөхцөлд сэтгэл дундуур байгаа бус харин ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх, түүний улс төрийн өрсөлдөгч Юлия Тимощенко олон улсын тавцанд үр дүнтэй яриа хэлэлцээ хийж байгаа нэр зүүх болсонд тэр дургүй байна. Энэ нь Юлия Тимощенкогийн байр суурийг бэхжүүлж, Ющенкогийн байр суурийг сулруулж байна. Европын эрчим хүчний аюулгүй байдлын шинэ аюул заналыг үл харгалзан Орос улс уян хатан байр суурь баримталсны ачаар ерөнхий сайд нарын байгуулсан хэлэлцээрийг тэр улс төрийн хувийн санаархалын улмаас нураахад бэлэн байна. Украины ерөнхийлөгч асан Леонид Кучма энэ тухай хэлэхдээ: «Манай удирдлагын сэтгэл зүйг би ойлгохгүй байна. Тэд ямар зорилт тавьж байна вэ? Ямар шалтгаанаар Украиныг нүхэнд унагаж байна вэ? Юуны түрүүнд эдийн засаг дараа нь улс төрийн хувьд шүү дээ. Тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байгаа бололтой» гэлээ. Улс орны эдийн засгийн хүнд нөхцөлд энэ бүхэн өрнөж байна. Санхүүгийн хямарлын улмаас үндэсний валютын ханш унаж, улс орны тэргүүлэх үйлдвэр зогслоо. НҮБ-ын шинжээчид төлбөрийн чадваргүй болж болохыг анхааруулж байна. Хийн асуудлаар 1-р сарын 18-ны өмнөх байдалд эргээд орвол байдал улам дордоно. Энэ нь Орос улс, Европ, украины ард түмэнд илт сорил болно.

<сонсох>