ОХУ-ын ерөнхий сайд В.Путин, мөн Монгол Улсын ерөнхий сайд С.Баяр нар утсаар энэ тухай тохиролцсон юм. ОХУ-ын төлөөлөгчдийг ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн талаар хамтран ажиллах Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссийн Оросын хэсгийн дарга А.В. Гордеев, монголын төлөөлөгчдийг ерөнхий сайд С.Баяр нар ахалж байна. Уулзалтаар тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт хамтран ажиллах асуудлыг хэлэлцлээ. Эрхүү хотод тохиолдлоор уулзахаар сонгосон юм биш ээ. Орос, Монгол Улсын худалдаа-эдийн засгийн эргэлтийн тал орчим хувь нь Өвөр байгальд ноогддог. Тус муж нефть бүтээгдэхүүн, янз бүрийн тоног төхөөрөмж, олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн экспортолж, ноолуур, арьсан эдлэл, мах импортоор авдаг байна.
      “Хоёр орны худалдаа-эдийн засгийн харилцаанд тэргүүн зэргийн үүрэг гүйцэтгэж байгаа тул бид бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байна” гэж Алексей Гордеев Монгол Улсын ерөнхий сайд С.Баяртай уулзахдаа мэдэгдсэн юм. Уулзалтын үеэр хэлэлцсэн өргөн хүрээтэй асуудлаас хоёр улс тодорхой төсөл хэрэгжүүлэх шатанд гарч байгааг илтгэж байна. “Эрхүүд болж байгаа яриа хэлэлцээ хамтын ажиллагааны шинэ шат болно гэдэгт найдаж байна” гэж А.Гордеев тэмдэглэв.
2009 оны эхэнд Эрхүүд болсон уулзалт дараагийн жилүүдэд дээд зэргээр хамтран ажиллах боломж бүрдүүлж байна. Орос улсын засгийн газрын төлөөлөгч, Монгол Улсын ерөнхий сайд С.Баяр өнөөдөр болсон уулзалтыг ийнхүү дүгнэжээ. Түүний хэлснээр манай хамтын ажиллагаанд чухал цогц асуудлыг хэлэлцэнэ. Гэхдээ Орос, Монгол улсын хамтын ажиллагаа 3-4 салбараар хязгаарлагдахгүй. Орос улсын засгийн газрын дэд сайд Игорь Сечин 2-р сард Монгол Улсад ирэх бөгөөд мөн сард хоёр орны худалдаа эдийн засаг болон эрдэм шинжилгээ-техникийн хамтын ажиллагааны асуудал хариуцсан засгийн газар хоорондын комиссийн ээлжит бус хурал болно. “Орос, Монгол улс төдийгүй дэлхий дахинд нүүрлэсэн банкны хямарал, эдийн засгийн бусад бэрхшээлээс үүдэлтэй амаргүй сорилтой тулгарсан ч, 2009 он бүхэлдээ үр нөлөөтэй байна гэж найдаж байна” хэмээн С.Баяр тэмдэглэллээ.
     Тээврийн салбарт хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулав. Улаанбаатар төмөр зам Азиаас Европ хүртлэх олон улсын тээврийн хонгилын нэг хэсэг болох ёстой гэж Монгол Улсын ерөнхий сайд С.Баяр үзэж байна. “Монгол улс ашигт малтмалаар баян улс, гэвч энэ ашигт малтмалыг хэрэглэгчдэд хүргэх аргагүй байна”. Тиймээс “орд газрыг эзэмшиж, нэгтгэх болон одоогийн төмөр замыг шинэчлэх үзэл баримтлал нь хамгийн зөв алхам” юм гэж тэр үзэж байна. С. Баярын хэлснээр “Оросын төмөр зам” компанийн тусламжтайгаар бид Ази Номхон далайн бүс нутгийн зах зээлд гарч, компанийн боломжийг ашиглан бид европын зах зээлд гарах боломж бүрдэнэ. Бид шинэ түншдээ сэтгэл хангалуун байна. Бид Улаанбаатар төмөр зам компанийг олон улсын тээврийн бүтцийн нэг хэсэг болгох нэгдсэн байр суурьтай байна” гэж С. Баяр тэмдэглэв.
     Орос, Монгол Улс энэ оны зун атомын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлын хүрээнд хөрөнгө оруулалтыг хамгаалж, дэмжих асуудлаар засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурахаар зэхэж байна. Орос улсын атомын эрчим хүчний асуудал эрхэлсэн Улсын корпорацийн тэргүүн Сергей Кириенко Монгол Улсын ерөнхий сайд С.Баяртай хийсэн хэлэлцээний төгсгөлд ийнхүү мэдэгдэв. 2009 оны эхний улирлын төгсгөлд Монгол Улсад байгуулагдсан атомын үйлдвэрлэл, уран олборлолтыг хөгжүүлэх асуудал эрхэлсэн агентлаг болон Улсын корпорацийн хооронд бүрэн хэмжээнд хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурахаар уулзалтын үеэр тохиролцсон байна. “Монгол улсад уран олборлох, боловсон хүчнийг бэлтгэх зэрэг асуудлыг багтаасан хөгжлийн хөтөлбөртэй холбоотой бүх асуудлыг хариуцсан компани байгуулагдаж байна. Энэ компани болон “Атомредметзолото” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн хоороонд гэрээ байгуулахаар төлөвлөж байна. “Энэ хамтын ажиллагааны зорилго нь Монгол, Орос улсын нутаг дэвсгэрт ураны ордыг эзэмших хамтарсан компани байгуулах явдал юм”. Түүний хэлснээр хамтарсан компани Монгол улсад зөвхөн байгалийн уран олборлоод зогсохгүй, Орос улсад уран олборлож, тандан судлах бөгөөд хэтдээ гурвдагч орны нутаг дэвсгэрт ийм ажил явуулна”. Үүнээс гадна энэ хамтын ажиллагаа нь технологийн бүх гинжийг боловсруулж, цаашид хөгжүүлэхтэй холбоотой гэж Кириенко мэдэгдэв. “Орос-монголын хамтын ажиллагаа гуравдагч орны компанийг татан оролцуулахад нээлттэй” гэж “Росатом”-ын ерөнхий захирал тэмдэглэв. Одоогоор японы хэсэг компанитай яриа хэлэлцээ хийж байгаа бөгөөд хэтдээ бусад түнш бидэнтэй нэгдэнэ гэж найдаж байна” гэж Кириенко хэллээ. “Атомын эрчим хүчний зах зээл бол дэлхийн зах зээл, тиймээс шинэ найдвартай түнш бий болсноор өрсөлдөөний чухал давуу тал олгож байна” хэмээн тэр хэлэв. Монголоос боловсон хүчин бэлтгэхээр мөн тохиролцлоо. “Бид энэ жилээс Оросын их дээд сургуульд монголын мэргэжилтнүүдийг хүлээн авахад бэлэн” гэж “Росатом”-ын ерөнхий захирал мэдээлэв.
     Эрхүү мужид байх хугацаандаа орос, монголын төлөөлөгчид “Хөдөө аж ахуйн салбарт Орос, Монголын хамтын ажиллагааны хэтийн төлөв” сэдэвт дугуй ширээний уулзалтад оролцож, хөдөө аж ахуйн хэд хэдэн айгууллагын ажилтай танилцана.

<сонсох>