Оросын шинжлэх ухааны академийн Москвагийн мэдээлэл дамжуулах асуудал эрхэлсэн хүрээлэнгийн мэргэжилтнүүд компьютер дэлхийн сүлжээнд байрлуулсан мэдээллийн утга агуулгыг ойлгодог болгох зорилт тавьжээ. Эрдэмтэд компьютерийг тавьсан асуултанд үнэн зөв хариулдаг бологох бодолтой байна. гэж “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагч Елена Ковачич ярьж байна. Компьютерийн хэлний мэргэжилтнүүд эхийг анхны хэлбэрээс машинд ойлгомжтой зарим хийсвэр төсөөллөөр өөрчилдөг ШАТ-3 системийг боловсруулжээ. Оросын шинжлэх ухааны академийн Москвагийн мэдээлэл дамжуулах асуудал эрхэлсэн хүрээлэнгийн захирал, техникийн ухааны доктор Александр Кулешов ярьж байна: “Хамгийн гол нь сонгодог вэбийг энгийн хэлээр асуултанд хариулж сургах хэрэгтэй байна. Ямар ч асуултанд хариулахад мэдээлэл хангалттай байна. Интернетийг яаж тавьсан асуултанд яг оновчтой хариулдаг болгох вэ?”Дэлхийн эрдэмтэд 2001 оноос энэ асуудлаар ажиллаж байна. Тэд өнөөгийн дэлхийн сүлжээнд семантик сүлжээ буюу утга агуулгатай давхар байгуулж байна. Компьютерийн хэлний лабораторийн ахлагч, профессор Игорь Богусловский ярьж байна: “Интернетэд ашиглаж байгаа материалууд хүн ойлгох зориулалттай юм. Компьтер интернетэд мэдээ олж чадах ч, түүнийг ойлгож, ангиллаж чаддаггүй. Интернетэд байгаа мэдээ материалд компьютерт ойлгох боломж олгож байгаа нэмэлт тусгай мэдээллээр хангахад семантик сүлжээний зорилго оршиж байна». Оросын шинжлэх ухаан академийн Москвагийн мэдээлэл дамжуулах асуудал эрхэлсэн хүрээлэнгийн бүтээсэн ШАТ-3 систем нь эхийг эсвэл өгсөн агуулгаар эхийн бүтцийг ойлгох шаардлагатай дурын ангиллын даалгаврыг шийдэх боломжтой. Эхээс мэдээлэл авах эсвэл эхийг машинаар хөрвүүлэх тухай ярьж байна. Ямар ч хэлээр системийг ашиглахаас гадна асуултыг тодруулах шаардлагатай нөхцөлд компьютер асуултанд хариулахын тулд хэрэглэгчтэй харилцах боломжтой юм. Оросын шинжлэх ухааны академийн Москвагийн мэдээлэл дамжуулах асуудал эрхэлсэн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Леонид Иомдин ярьж байна : «Тухайлбал нэг агуулгагүй өгүүлбэрийг харилцан ярьж, ангиллах боломжтой. Хэрэв өгүүлбэр хоёр агуулгатай, эсвэл нэг элемент нь хоёр утгатай бол хөрвүүлэх систем энэ мөчид зогсож, тухайн хүнээс юу асууж байгааг нь тодруулна». Компьютер эхийг “ойлгоно” гэдэг тодорхой хэмжээгээр зүйрлэл юм хэмээн Оросын шинжлэх ухааны академийн Москвагийн мэдээлэл дамжуулах асуудал эрхэлсэн хүрээлэнгийн академич Юрий Апресян итгэлтэй байна. “Хүний” хэлэнд түүнийг “халхалах”, түүнийг “гийгүүлэх”, “зөн совин” гэсэн ойлголт байдаг. Хүний ойлголт нь эрэмбэ дараалалгүй, учир зүйд үл нийцэх байдлаар задардаг, харин учир зүй нь гийгүүлэх, таамгаар ээлжилдэг. Хүний энэ чадвар их чухал… Компьютер бол ердөө “ухаантай” машин. Энэ машин зөвхөн эрэмбэ дарааллаар ажилладаг». Харин эрдэмтэд компьютерийг өнөөгийнхөөс илүү гүн гүнзгий эх материалыг ойлгох чадвартай болгож чадна гэж академич Апресян үзэж байна. Үгсийн сангийн үйлдэл хийдэг аппарат энэ даалгаврыг шийдэхэд тусална. Үүнийг машинд шилжүүлж, үгсийн сан болон өгүүлбэр зүйн ижил бус утгыг танихад ашиглаж болно. Тэр үед компьютер илүү оновчтой, зөв сонголт хийнэ. Манай бүлэг дэлхийд анх удаа “Утгатай- эх” загварыг компьютерт өргөн хүрээнд хэрэгжүүлсэн гэж академич Юрий Апресян ярьж байна. Одоо бид компьютер эхийг нарийн ойлгох хэлбэрт оруулахын тулд утга зүйн болон өгүүлбэр зүйн бүтцийг автоматаар бүтээх чадалтай системийг боловсруулж байна. Гэхдээ хэсэг хугацаанд утга зүйн сүлжээ байгуулахад шийдвэрлэх эргэлт хийнэ гэж найдах хэрэггүй юм. Мэдлэгийг аажмаар хуримтлуулж, эцсийн дүндээ Интернетийн боломжийг нэлээд өөрчилнө. Эртний грекийн домогт гардаг сүсэгтнүүдийн асуултанд бурхны өмнөөс хариулдаг оракул шиг бүх үүргийг өөртөө хүлээхэд бэрх хэдий ч, 10 жилийн дараа өөр вэб хуудастай болно.

<сонсох>