Энэ эх үүсвэр экспортын орлогын хэмжээгээр нефть, хийн дараа гуравт орж байна. Төрийн Думын дарга Борис Грызлов Москвад болсон “Цэвэр ус” олон улсын бага хурлын үеэр ийнхүү мэдэгдэв. Түүгээр ч барахгүй дэлхийд энэ эх үүсвэрийн төлөө “дайн” дэгдсэн тул цэвэр ус Орос улсад стратегийн бүтээгдэхүүн болж магадгүй гэж Төрийн Думын тэргүүн тэмдэглэв. Жил ирэх тусам цэвэр усаар улам их гачигдаж байна. Энэ зууны эхэнд дэлхийн хүн амын ердөө 40 хувь нь цэвэр усаар гачигдаж байсан бол 2025 онд байгалийн энэ нөөцөөр хэт гачигдах хүмүүс мэдэгдэхүйц ихэснэ. 15 жилийн дараа 5.5 тэрбум хүн буюу хүн амын 65 гаруй хувь нь ундны усаар гачигдана. Энэ асуудал хурцдахгүй цөөн орны нэг нь Орос улс байна гэж Борис Грызлов үзэж байна. Дэлхийн цэвэр усны нөөцийн 20 гаруй хувь нь манай нутаг дэвсгэрт байна гэж Б.Грызлов тодруулав. Тэр тэмдэглэхдээ: “Бид Орос улсын нутаг дэвсгэрт төдийгүй дэлхийн улс оронд цэвэр усыг тэнцүү хуваарилах боломжтой. 15-20 жилийн дараа бодитой ажиллаж эхлэх усан сан нь цэвэр усыг тэнцүү хуваарилах аргын нэг юм. Усан сангаар алс газар ус хүргэх боломжтой. Хамгийн гол нь Орос улс манай нуур төдийгүй янз бүрийн голоос их хэмжээний ус бүрдүүлэх боломжтой. Энэ тохиолдолд цэнгэг усыг болзошгүй бүх бохирдлоос сайн цэвэрлэх хэрэгтэй. Эрдэмтэд яг өнөөдрөөс шууд энэ асуудлаар үр нөлөөтэй ажиллаж эхлэх хэрэгтэй байна” гэлээ. Усан сан барих санаа мөрөөдөл бус харин бодитой. Одоохондоо Оросын хилд анхны энэ байгууламжийг барьж байна. 1500 км урт км усан сан Халимаг, Астрахани мужийг усаар хангаж байна. Ус экспортлох хувилбарыг ойрын ирээдүйд шийдвэрлэх хэрэгтэй. Бусад улсад усыг ил тод, тогтвортой нийлүүлэхэд “Усны бирж” эдийн засгийн тусгай механизм байгуулах хэрэгтэй гэж Б.Грызлов хэллээ. Энэ бүтэц нь Орос улсын эдийн засгийн нэг хэсэг төдийгүй дэлхийн аюулгүй байдалд оруулж буй жинтэй хувь нэмэр болно гэж Оросын парламентын доод танхимын дарга үзэж байна. Цэвэр усаар гачигдаж байгаа орныг усаар хангах үр бүтээлтэй яриа дөнгөж эхэлж байна. Москвад намар болох Дэлхийн усны форумд энэ тухай дэлгэрэнгүй хэлэлцэнэ. Орос улсаас гадна гадаадын эрдэмтэн, эдийн засагч, улс төрчид усны хямаралтай тэмцэх санал гаргана.

<сонсох>