Вашингтонд өнөөдөр засгийн эрхийг шилжүүлэх АНУ-ын түүхэнд хамгийн нандин ёслол болов. АНУ-ын 44 дэх шинэ ерөнхийлөгчөөр анх удаа африк гаралтай америкийн иргэн сонгогдсон нь мөрөөдөл биелдэг баталгаа болсны зэрэгцээ энэ арга хэмжээ түүхэн онцлогтой байна. Догдолсон ард түмний өмнө тангараг өргөсөн Барак Обама сонгуулийн өмнөх уриа, амлалтаа ажил хэрэг болгож, өрөө ч итгэж байгаа өөрчлөлтийг хэрэгжүүлнэ. Эдийн засаг, нийгмийн бодлогод өөрчлөлт оруулахын зэрэгцээ тэр Цагаан ордонд хадам эхээ авчирч, аюулаас хамгаалах албаны төлөөлөгчидөөс хувийн зорилгоор гар утас барих эрхтэй болжээ. Үүгээр АНУ-ын ерөнхийлөгч өөрийн албан ёсны вэб хуудас whitehouse.gov –аас ирсэн шууданг уншина. Таагүй байдал гаргахаас сэргийлж америкийн тусгай албад аюулгүй байдлыг хангах урьд байгаагүй арга хэмжээ авчээ. АНУ-ын батлан хамгаалахын сайд Роберт Гейтс ёслолын бүх ажиллагааг нууц газраас ажиглаж байсныг хэлэхэд хангалттай. Ерөнхийлөгч Барак Обама болон дэд ерөнхийлөгч Жозеф Байден нар гэнэт нас барсан тохиолдолд Пентагоны тэргүүн улс орныг удирдах ёстой. Үүнээс гадна төрийн тэргүүн Барак Обамаг ёслолын үеэр сум нэвтэрдэггүй шилээр хамгаалсан байжээ. Арга хэмжээнд ирсэн бусад зочдыг 40 мянга гаруй хүн хамгаалсан юм. Шинэ ерөнхийлөгчид баяр хүргэхээр хоёр сая орчим хүн Вашингтонд иржээ. Энэ нь хотын хүн амаас дөрөв дахин их юм. Бэлэг дурсгалын лангууны худалдагчид АНУ-ын шинэ ерөнхийлөгчийн хөрөг бүхий барааг сэтгэл хангалуун худалдаж, бүрэн эрхээ шилжүүлж байгаа Жорж Бушийн засаг захиргааг шүүмжилж байв. Сонгуулийн кампанит ажлын үеэр хэдэн сая хувиар хэвлэгдсэн шинэ төрийн тэргүүний ном асар хурдан борлогдож байна. Өчигдөрөөс тангараг өргөх хугацаа, “өөрчлөлт хэрэгждэг” бичигтэй тусгай майк худалдаж эхэлжээ. Барак Обамын нэр хүнд албан ёсоор албан тушаалаа хүлээж авахаас өмнө 84 хувьтай болсонд гайхах хэрэггүй. АНУ-ын өмнөх удирдагчдаас хэн ч ийм нэр хүндтэй байгаагүй юм. Өчигдөр Барак Обама өөрт нь хэт их найдахаа болихыг сонгогчдоос хүссэн байна. Хэт их найдавал, сэтгэлээр их унана. Санхүү болон олон улсын-улс төр дэлхийн хоёр хямарал нүүрлэсэн хүнд нөхцөлд АНУ-ын шинэ засаг захиргаа төрийн эрхэнд гарч байна. Орос улс шинэ засаг захиргаатай хамтран ажиллахад бэлтгэж, олон улсын бодлогод АНУ нааштай өөрчлөлт хийнэ хэмээн найдаж байна. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнөөдөр энэ тухай Москвад болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. Тэр хэлэхдээ: «Орос улс өнгөрсөн оны 4-р сард гарын үсэг зурсан Сочигийн тунхаглалын залгамж зарчимд тулгуурлан АНУ-ын шинэ засаг захиргаатай хамтран ажиллахад бэлэн байна. Эдгээр зарчим ач холбогдлоо хадгалж байна. Тэд талуудын байр суурь давхцаж, зөрөлдөж байгаа тэр хэсэгт түншийн харилаагаа хөгжүүлж, нягт хамтран ажиллах бодолтой байна. Хэрэв энэ зарчмыг амьдралд хэрэгжүүлбэл бид нааштай олон зүйл хуримталсан харилцаагаа урагш ахиулах боломжтой. Америкийн өмнөх засаг захиргаанд ажиглагдсан үзэл сурталд автах бус бодит байдалд тулгуурлан Москва, Вашингтоны харилцаанд илэрсэн маргаантай асуудлыг шийдэнэ гэж найдаж байна» хэмээн Сергей Лавров тэмдэглэв. Орос улсын төрийн тэргүүн АНУ-ын шинэ ерөнхийлөгчтэй ойрын үед шууд уулзахыг үгүйсгэхгүй. Манай орны удирдлагууд цаашид холбоо тогтоосноор бид бүгд итгэж байгаа тэр өөрчлөлт гарах бүрэн боломжтой.

<сонсох>