ОХУ-ын ерөнхий сайд В.Путин Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр нар утсаар энэ тухай тохиролцжээ. Оросын төлөөлөгчдийг ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн талаар хамтран ажиллах Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссийн Оросын хэсгийн дарга А.В. Гордеев тэргүүлж байна. Монголын төлөөлөгчдийг Монгол Улсын ерөнхий сайд С.Баяр тэргүүлж байна. В.Путин, С.Баяр нар хоёр орны худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай мэдээлэл солилцжээ. Ерөнхий сайд нар 2-р сард худалдаа- эдийн засгийн хамтын ажиллагааны талаарх Орос-Монголын засгийн газар хоорондын комиссийн ээлжит бус хурлыг зохион явуулах, Монгол Улсын ерөнхий сайд С.Баяр хавар ОХУ-д айлчлах асуудлаар тохиролцжээ.
     Орос улсын хүнс, хөдөө аж ахуйн яам, Монгол улсын хүнс, хөдөө аж ахуй болон хөнгөн үйлдвэрийн яам 2009 онд хөдөө аж ахуйн салбарт орос-монголын бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх арга хэмжээний тухай протоколд гарын үсэг зурана. Орос улсын Хүнс, Хөдөө аж ахуйн яамны сайд Алексей Гордеев Эрхүү мужид айлчилж, Монгол Улсын ерөнхий сайд С.Баяртай уулзах үеэр энэ баримт бичигт гарын үсэг зурана. Монгол улстай худалдаа-эдийн засаг, хөрөнгө оруулалтын асуудлаар хамтран ажиллах асуудал хариуцсан Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч, ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн талаар хамтран ажиллах Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссийн Оросын хэсгийн дарга А.В. Гордеев “Орос, Монгол улс хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах хэтийн төлөв” дугуй ширээний уулзалтад оролцоно. Алексей Гордеев, С.Баяр нар тээвэр, эрчим хүч, уул уурхайн салбарт хамтран ажиллах асуудлыг хэлэлцэнэ.
   “Росатом” улсын корпорацийн тэргүүн Сергей Кириенко пүрэв гаригт Эрхүү хотод Монгол Улсын ерөнхий сайд С.Баяртай уулзана. Орос, Монгол Улс ураны ордыг тандан судлах, уран олборлох зэрэг асуудлаар атомын салбарт хамтран ажиллах хэтийн төлөвийг хэлэлцэнэ. Монгол Улсад анхны атомын станц байгуулах асуудлаар ОХУ-аас тусламж авах бодолтой байгаагаа илэрхийлсэн. Монгол улсад цөмийн хууль тогтоомж байхгүйн улмаас тодорхой төсөл хэрэгжүүлэхэд төвөгтэй байгаа юм.

<сонсох>