Энэ жил өмнөд Америкт анх удаа болсон “Дакар” нэр хүндтэй автомашины уралдаан Оросын “Камаз” ачааны тэргийг ээлжит амжилтаар өндөрлөллөө. Фридаус Кабиров болон Владимир Чагин нар нэг, хоёрдугаар байр эзэлжээ. Тэднээс нэг цаг хоцорч явсан Жерар де Рой “Жинафе” машинаар гуравдугаар байрт орсон байна. Ильгизара Мардеевын удирдсан бас нэг “Камаз” ачааны машин дөрөвдүгээр байрт орлоо. Оросын “КАМАЗ-мастер” бангийнхан Африк, латин Америк ер нь хаа боловч уралдахад бэлэн болохоо баталлаа. Дэлхий дахинаа алдартай “Дакар-2009” уралдаан 30 жилийн түүхэндээ анх удаа Аргентин, Чилийн нутаг дэвсгэрт боллоо. Уралдаанд оролцогчдын яриснаар өмнөд америкийн маршрут африкийнхаас илүү бэрх байжээ. Уралдаанд оролцсон автомашины тал нь барианд орсон юм. Тэдний дунд “дакарын” уралдаанд арвин туршлага суусан тамирчид байсан. Уралдаанд оролцогчид хоёр долоо хоногт 10 мянга гаруй км зам туулжээ. Тэд 4 гаруй км өндөр Андын нурууг давж, дэлхийн хамгийн хуурай Атакамын цөлийг туулж, элсэн манх, шавар, үл харагдах ганга, олон аюулыг сөржээ. Байнга халуу шатаж, манан татаж, ууланд цас унах зэрэг цаг уурын тогтворгүй байдал уралдаанд оролцогчид болон зохион байгуулагчдад нэрмээс болж байв. Урьдын адил эмгэнэлт явдал олон тохиосон. Уралдааны нэг шатанд “Татра” унаж явсан чехийн тамирчин Томаш Томичек осолдсон байна. “Камаз”-тай явсан Фирдуас Кабиров хамгийн түрүүнд Томичект очжээ. Оросын тамирчин нийт дүнгээр уралдаанд түрүүлж явсан ч, чехийн багт туслахаар зогссон байна. Томичекийн баг эргэлтэнд замаас гарч, хөмөрсөн байж магадгүй байна. Бид энэ машины дэргэд хамгийн түрүүнд зогсож, дүрмийн дагуу SOS аврах дохио өгсөн. Би францчуудтай холбоо барьж, нисдэг тэрэг дуудаж, Томичект тусалж эхэлсэн. Зургаан автомашин зогсож, жолооч нарыг гаргахад тусалсан. Азаар багийн гишүүд гэмтэж бэртээгүй байна. Бид тэнд 40 орчим минут зогссон. Бид багийн гишүүд байсан бүхээгийг сунгаад, гал гарах аюул байхгүй болохыг мэдээд, тамирчдыг машины бүхээгээс тайван гаргаж эхэлсэн гэж Фирдаус Кабиров ярилаа. Оросын өөр нэг жолооч, “дакарын” уралдаанд таван удаа түрүүлж байсан Владимир Чагин уралдааны талаар дурсан ярихдаа, уралдааны замд үзэгчдэд аюул заналхийлж байсан. Хүн ам оршин суудаг газраар давхихад тамирчид нутгийн иргэдийн янз бүрийн хариу үйлдэлтэй тулгарч байжээ. Зарим нэг нь автомашины цонх руу юм чулуудаж, зарим нь тоос татуулан давхиж байгаа ачааны тэргийн зургийг гар утсаараа авах гэж зам хөндлөн гүйж байжээ. “Энэ бол их аюултай. Тэд амжаад зайлж чадна гэж боддог. Харин би үүнд итгэлгүй байдаг” гэж оросын тамирчин ярьж байна. Владимир Чагин хоёр долоо хоног үргэлжилсэн уралдааныг сонирхолтой, онцгой болсон гэж дүгнэв. “Дакар-2009” уралдаан ерөнхийдөө хүнд байсныг тамирчид тэмдэглэж байна. Мэдээж уралдаан ямагт амаргүй байдаг. Хамгийн гол нь оросын “Камаз” автомашинууд дээд зэргийн найдвартай болохоо харуулж, ачааны тэргийн ангилалд тэдэнтэй эн зэрэгцэх тэрэг байхгүй болхыг баталлаа.

<сонсох>