Оросын хий Европын Холбооны орнуудын эдийн засгийн ажиллагааг бүрэн хэмжээгээр хангаж байгаа тул оросын байгалийн хийг орлуулах аргагүй. Ойрын жилүүдэд оросын “хөх түлш” болон эрчим хүчний бусад эх үүсвэрийг зохих ёсоор орлох аргагүй. Эрчим хүчний аюулгүй байдлын салбарт ажилладаг оросын нэр хүндтэй шинжээчид “Оросын дуу хоолой” радиод ийнхүү мэдэгдэв. Украины нутгаар оросын хийг дамжуулж, бээрсэн Европыг дулаацуулахад Москва боломжтой бүхнээ хийсэн. Хожим Орос улс европын орнуудад эрчим хүчний нөөц найдвартай нийлүүлэгч хэвээр байна. Европын Холбоо 2020 онд Оросоос хий авахаас бүрэн татгалзана хэмээн европын хэд хэдэн улс төрч мэдэгдсэн нь бодит байдалд нийцэхгүй байна гэж Орос улсын эрчим хүч, геополитикийн хүрээлэнгийн захирал, эдийн засгийн ухааны доктор Елена Телегина үзэж байна. Мэргэжилтнүүдийн тооцсоноор 2010 оноос хойш Европын орнууд хийн хэрэглээний дор хаяж 60 хувийг импортоор хангана. Ойрын жилүүдэд Европын хийн хэрэглээний хамаарал улам нэмэгдэж, үүний зэрэгцээ европын хийн зах зээлд оросын эзлэх хувь хэмжээ нэмэгдэж, норвегийнх буурч, алжирийнх өөрчлөгдөөгүй байна. Шинжээчдийн үзэж байгаагаар Оросыг тойруулан хий нийлүүлэх өөр маршрут нь ашиггүй бөгөөд хийн өөрийн өртөг шинжээчдийн тооцсоноор зах зээлийн өртгөөс нь давна. Улс төрийн шийдвэрийн үр дүнд эдгээр төслийг хэрэгжүүлнэ гэж геополитикийн судалгаа, эрчим хүчний аюулгүй байдлын хүрээлэнгийн захирал Елена Телегина ярьж байна. Тэр хэлэхдээ: «Эдийн засгийн хямарлын өмнө Орос улсыг тойруулан тавих “NABUCCO” хийн хоолойн төслийг бараг хэрэгжүүлэх аргагүй байсан. Өнөөгийн байдлаар төслийг хэрэгжүүлэхэд мөн олон асуудал урган гарч байна. Мөн улс төрийн зохих сэтгэлийн тэнхээ байгаа тохиолдолд энэ хоолойг тавих боломжтой. Энэ хоолойн хий шахан дамжуулах хүчин чадал нь “Өмнөд урсгал” төсөлтэй өрсөлдөхгүй. Нэг үгээр “NABUCCO” бараг “мөхсөн” гэж хэлж болно» гэлээ. Үүний зэрэгцээ Европт түүхий эд нийлүүлэх маршрутыг салаалуулах чухал зорилт үлдээд байна. “Өмнөд урсгал” хийн төслөөр хийг Хар тэнгисээр дамжуулан Орос улсаас Европын бусад орон, Балканы хойгт нийлүүлнэ. “Хойд урсгал” төслийн өөр нэг гол шугамын хоолойгоор Оросоос нийлүүлж буй түлш хий дамжуулдаг бүх орныг тойрон Германд очино. Ойрын арван жилд оросын хийг үр нөлөөтэй орлуулах боломж гарахгүй гэж шинжээчид үзэж байна. Эрчим хүчний орлуулах эх үүсвэрийг өнөө үед хамгийн их сонирхож байгаа ч, энэ нь өндөр өртөгтэй, эргэлзээтэй юм. Европын Холбоонд гарц байхгүй. Улс төрийн санаархалаа хойш тавьж, Орос улс бусад орон үл орлох эрчим хүчний нөөцтэй болохыг ойлгох нь тэдний цорын ганц гарц хэмээн Хий, Нефтийн хүрээлэнгийн захирал Анатолий Дмитриевский ярьж байна. «Орос улсад хийн нөөц 420 жил хүрэлцэнэ. Нийт хэмжээгээр 236 триллион шоо метр юм. Газар зүйн таатай байршил, хийн хоолойн гол шугам барих арвин туршлагатай тул Орос улс европын уламжлалт худалдан авагч, Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын шинэ худалдан авагчдад худалдах боломжтой юм» гэлээ. Оросын түншүүдтэй үр нөлөөтэй холбоо тогтоох, улс төрийн мэдэгдлээс татгалзсаны дүнд Европын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах асуудлыг шийдэнэ гэдэгт шинжээчид эргэлзэхгүй байна.

<сонсох>