1-р сарын 22-нд Эрхүү хотод эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар Орос, Монголын засгийн газрын төлөөлөгчдийн ажлын уулзалт эхэлнэ. ОХУ-ын ерөнхий сайд В.Путин Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр нар утсаар энэ тухай тохиролцжээ. Оросын төлөөлөгчид Эрхүү хотыг зорьсон байна. ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны гадаад эдийн засгийн харилцааны Азийн орнуудтай хамтан ажиллах хэлтсийн дарга Евгений Поповоос энэ уулзалт, ямар асуудал хэлэлцэх талаар ярихыг бид хүссэн юм.
Е.Попов: «Эрхүү хотод 1-р сарын 22-23-нд ажлын уулзалт болно. Оросын төлөөлөгчдийг ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн талаар хамтран ажиллах Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссийн Оросын хэсгийн дарга А.В. Гордеев тэргүүлж байна. Монголын төлөөлөгчдийг Монгол Улсын ерөнхий сайд С.Баяр тэргүүлж байна. Уулзалт богино хугацаанд болох ч, хөтөлбөрийн дагуу нэлээд олон асуудлыг хэлэлцэнэ. Хөдөө аж ахуйн салбарт өргөн хүрээнд хамтран ажиллах асуудлыг авч хэлэлцэнэ. Хоёр орны хоёр талын хамтын ажиллагааны гол чиглэлийн нэг нь хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах явдал юм. Орос улс энэ чиглэлээр Монгол Улсын гол түнш болохыг хэлэх хэрэгтэй. 2009 онд хөдөө аж ахуйн салбарт Орос-монголын хамтын ажиллагааг хөгжүүлэх арга хэмжээний тухай протоколд 1-р сарын 23-нд гарын үсэг зурна.
С.Баяр тэргүүтэй монголын төлөөлөгчид Эрхүүгийн хөдөө аж ахуйн их сургуульд очно хэмээн Евгений Попов үргэлжлүүлэн ярив. Монголын төлөөлөгчид тус Академийн сургалтын баазтай танилцана. Тус их сургууль болох ОХУ-ын бусад их дээд сургуульд сурч байгаа монголын оюутан, аспирантуудын тоог нэмэх, мөн хөдөө аж ахуйн салбарт мэргэжилтэн бэлтгэх талаар тохиролцоно. Монголын ажил нэгт нөхөд Эрхүү мужийн “Белореченское” тэргүүлэх шувуун аж ахуй, Ангарын “Тепличный” үйлдвэрт очино. Ажлын уулзалтын хүрээнд “Орос, Монгол Улс хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах ирээдүй” сэдэвт дугуй ширээний уулзалт болно.
Эрхүү хотод болох ажлын уулзалтын гол хэсэг нь ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн талаар хамтран ажиллах Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссийн Оросын хэсгийн дарга А.В. Гордеев болон Монгол Улсын ерөнхий сайд С.Баяр нарын хооронд болох яриа хэлэлцээ байна. Яриа хэлэлцээний үеэр ОХУ-аас Монгол Улсад үр тариа, төмс хураадаг комбайн, хортон шавьж устгах бодис, үр тариа, гурил зэргийг нийлүүлэх талаар хэлэлцэнэ. Мэдээж хэрэг эдгээрийг нийлүүлэх санхүүгийн нөхцлийг ярилцана. Монгол Улстай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах сонирхолтой оросын бизнес эрхлэгчдээс бүрдсэн том бүрэлдэхүүн Эрхүү хотод очно".

<сонсох>