Сансрын нисэгчдийг бэлтгэх жинхэнэ Төв, сансрын станцыг хэрхэн барьсан, мэргэжлийн сансрын нисэгчдийг хэрхэн нислэгт бэлддэг, тусгай тренажерт өөрийгөө сорих, сансрын хоолноос амсах боломж оросын сурагчдад бүрджээ. Москва орчмын “Оддын хотхонд” залуучуудын сансрын хуаран хэдэн жил ажиллаж байна. Удахгүй залуу сансрын нисэгчдийн төв байнга ажиллана. Дэлхийн бус орчин хүний бие организмд хэрхэн нөлөөлдөг вэ? Сансрын нисэгч хэдэн өмсгөл авч явдаг вэ? Нислэгийн үеэр хаанаас ус авдаг вэ? Сансарт нисэхийг мөрөөддөг хүүхдүүдийн тавьдаг асуулт үүгээр дуусахгүй. Сансар огторгуй хүнд харь орчин байдаг. Бүх зүйлд бэлэн байх хэрэгтэй. Мэргэжлийн сансрын нисэгчийг 10 гаруй жил бэлтгэдэг. Үүнээс таван жил тэд хичээлийн ширээний ард физик, одон орон, математик зэрэг хичээл судалдаг. Эрүүл мэндэд өндөр шаардлага тавьдаг. Төмөр шиг биетэй хүн сансрын нисэгч болно. Төрөхөөсөө сансрын нисэгч байх ёстой. Уран зөгнөлт кинонд харь гаригт аялахад элдэв адал явдал, сайн сайхан зүйл зөндөө тохиодог мэт гардаг. Бодит байдал дэндүү хүнд: хэдэн зуун сайн дурынхнаас эрүүл мэндийн байдлаар ердөө 5 хүн тэнцдэг. Долоо гаруй хоногт сансрын хуаранд сурагчид онолын болон практик мэдлэг олж авдаг. Тус төвийн ажилтнууд аль болох ихийг тайлбарлаж, үзүүлэхийг хичээдэг. Насанд хүрэгчид хүртэл төдий л мэдэхгүй сонирхолтой баримтыг хүүхдүүдэд танилцуулдаг. Тухайлбал сансрын нисэгч бүр хэд хэдэн өмсгөлтэй байдаг. Нэг өмсгөлөө нисэхдээ, хоёр дахь өмсгөлөө газардахад, гурав дахь өмсгөлөө задгай сансарт гарахдаа өмсдөг байна. Өмсгөлийг маш бат бэх материалаар хийдэг тул цельсийн нэмэх 100 градуст тэсвэртэй юм. Нэг өмсгөлтэй задгай сансарт 12 гаруй удаа гарна. Гадаадын төлөөлөгчдийн нэг айлчлалын үеэр гадаадын ажил нэгт нөхөд өмсгөлийн бат бэх чанарт эргэлзэж байсан тухай туршин нисэгч Дмитрий Зубов ярьж байна. Өмсгөлийг алхаар нураахыг оролдсон ч, бүтээгүй байна. «Мэдээж хэрэг техник ялна. Техник найдвартай тул талаар болсонгүй. Манай технологи, найдвартай, чанартай болохоо дахин баталсан юм гэж Д.Зубов үзэж байна.Хуаранд ирж байгаа хүмүүсийн олонх нь одон орны дугуйлан, секцийн зохих ёсны мэдлэгтэй залуус байдаг. Орос улсын нийслэлд ямар нэг байдлаар сансрын сэдэвтэй холбоотой 200 дугуйлан, секц ажиллаж байна гэж Москва хотын боловсролын газрын дарга Ольга Бахчина ярьж байна. «Энэ хуаранг 260 гаруй хүүхэд дүүргэсэн. Тэд мэдсэн зүйлээ үе тэнгийхэндээ ярьдаг. Аль болох олон хүүхдэд сансрын талаар мэдлэг олгох зорилт тавьсан» гэлээ. Сурагчид ийм хуаран, төвүүдэд цагаа ашигтай өнгөрөөгөөд зогсохгүй ирээдүйд хувь заяагаа сансартай холбоно гэдэгт найдаж байна хэмээн төслийн зохион байгуулагч Москва хотын засгийн газар, Нислэгийг удирдах төв найдаж байна. Тэд Оддын хотхонд сансрын хөлгийн нисэгчийн хувиар ирэх эсэхийг цаг хугацаа харуулна. Одооноос орныхоо хүнийг бэлтгэх хэрэгтэй.

<сонсох>