Орос улсын ойрын жилүүдэд эрчим хүчний төхөөрөг бүхий мөс зүсэгч шинэ төрлийн атомын 6 хөлөг онгоц барина. Ингэснээр ачааны хэмжээ тэр дундаа Хойд тэнгисийн замаар эрс нэмэгдэнэ. Токиод болсон экологи, тээврийн салбар дахь эрчим хүчний асуудлаарх хэвлэлийн бага хурлын үеэр Орос улсын тээврийн сайд Игорь Левитин ийнхүү мэдэгдэв. Орос улсын Алс Дорнод болон зүүн хойд Хятад, Япон болон Өмнөд Солонгосыг Европтой холбодог усны маш дөт маршрут нь Хойд мөсөн далайн тэнгисийн дагуу явж байгаа Хойд тэнгисийн зам юм. Энэ замаар хойд Европоос Алс Дорнод болон эсрэг чиглэлд ачаа тээвэрлэхэд тохиромжтой гэж Эдийн засгийн таамаглалын хүрээлэнгийн ажилтан Юрий Щербанин ярьж байна. «Тээврийн асуудлаарх 2003 оны олон улсын бага хурлын үеэр Европ, Азийн орнуудын тээврийн сайд нар Хойд тэнгисийн замыг евро-азийн тээврийн холбоог хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн тодорхойлсон юм. Энэ зам чухал үүрэгтэй. Уян хатан хэдий ч, ачаа тээвэрлэхэд хязгаартай Суэцийн сувгийн оронд энэ маршрутыг ашиглана. Үүн дээр нэмээд хойд тэнгисийн замаар ачаа тээвэрлэх хугацааг нэлээд хэмнэнэ» гэж Ю.Щербанин хэллээ. Орчин үеийн мөс зүсэгч техникгүй хойд тэнгисийн замын хүнд хэцүү нөхцөлд ачаа тээвэрлэлтийг хөгжүүлэхэд амаргүй. Орос улс шинэ хөлөг онгоцоор байнга сэлгэж байгаа мөс зүсэгч хөлөг онгоцны хүчирхэг флоттой. Саяхан Арктикийн өргөн орон зайд оросын атомын “Ялалтын 50” атомын мөс зүсэгч хөлөг онгоц ажиллаж эхэлжээ. Тус флот 2020 он хүртэл атомын өөр 6 хөлөг онгоцтой болно. Орос улс мөс зүсэгч атомын флотоо өргөжүүлэх өөр чухал баримт байна. Арктик болон усан доорх эх газрын үргэлжлэлд нүүрс ус төрөгчийн түүхий эдийн асар их нөөц байгаа гэж эрдэмтэд дүгнэж байна. Ирээдүйд газар доорх нөөцийг эзэмшинэ. Арктикийн сав газрын орнууд өнөөдрөөс ирээдүйтэй талбайд өөрийн эрхээ бэхжүүлэхийг эрмэлзэж байна. Байр суурийг бэхжүүлэх нь тээврийн арга барилыг бэхжүүлэхтэй холбоотой. Эдгээр нь байхгүй бол юуг ч бэхжүүлэх аргагүй. Мөс зүсэгч флот араасаа цуваа дагуулж, манлай хөлөггүй бол энэ замыг туулах аргагүй. Ломоносовын усан доорх нуруу нь Сибирийн эх газрын усан доорх үргэлжлэл хэмээн Орос улс баталж байгаа нь зөв юм. Мөс зүсэгч хөлөг онгоц байхгүй, мөн Хойд тэнгисийн замын боломжийг олон улсын тээврийн хонгилын хувьд ашиглахгүй бол цаашид энэ бүс нутгийн эзэмших боломжгүй.

<сонсох>