Орос улсын эдийн засгийн өсөлтийн хурд 2009 онд 2 хувь хүртэл саарч магадгүй байна. ОХУ-ын Засгийн газрын дэд дарга, Сангийн сайд Алексей Кудрин Гонконгт нээгдсэн Азийн санхүүгийн форумд үг хэлэхдээ энэ тухай мэдэгдэв. Энэ нь анх таамагласнаас нэлээд доогуур байна. Өнгөрсөн оны төгсгөлд засгийн газар 2009 онд ДНБ 6,7 хувьтай байна хэмээн мэдэгдсэн юм. Засгийн газар дотоодын эдийн засгийн хөгжлийн явцыг судалж байна. Үүний шалтгаан дотоодын гэхээс гадаадын шинжтэй юм. Шинэ таамаг дэлхийн эдийн засгийн байдал, оросын экспортын барааны байдлын үнэлгээтэй холбоотой юм. Орос улсын засгийн газрын тэргүүн В.Путин 2009 оны төсөвт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа оросын засгийн газрын даваа гаригийн хуралдааны үеэр үүний харилцан хамаарлын тухай ярьсан юм. «Орос улсын эдийн засаг дэлхийн эдийн засгийн салшгүй хэсэг юм. Тэнд болж байгаа бүх үйл явц мэдээж хэрэг шууд бидэнд нөлөөлж байна. Үүнтэй холбогдуулан өнөөгийн дэлхийн эдийн засаг, дэлхийн зах зээлийн бодит байдлаас үүдэлтэй төсвийн үзүүлэлт, макро эдийн засгийн үзүүлэлтийг өөрчлөх шаардлагатай байна» гэж В.Путин хэллээ. Инхэнх улс орны эдийн засгийн өсөлтийн хурд саарч байна. Шинжээчдийн тооцсоноор АНУ-ын эдийн засаг 2,6 хувиар, Европын бүсийн ДНБ 2.2 хувиар тус тус буурна. Эдийн засгийн өсөлтийн хурд саарснаас нефть, металл, үр тариа, оросын экспортын бусад барааны эрэлт буурахад нөлөөлжээ. Эдгээр бүтээгдэхүүний үнэ буурахад гарцаагүй нөлөөллөө. Нэг жишээ дурдая. Өнгөрсөн долоо хоногт баррель нефтийн үнэ 41 орчим долларт хэлбэлзэж байсан нь өнгөрсөн оны зуны үзүүлэлтээс 3 дахин бага байна. Оросын төсвийн орлого, зардал үүнтэй холбоотой. Үүнээс үүдэн үүнийг өөрчлөх шаардлагатай болж байна. Орос улс дэлхийн санхүүгийн зах зээлийн байдлыг харгалзан ДНБ-ийн өсөлтийг дэмжихээр төлөвлөж байна. Засгийн газар банкны салбарыг дэмжихэд дахин 40 тэрбум доллар хуваарилах бодолтой байна. Хямарлыг үл харгалзан төр засаг рублийн хөрвөх чадварыг хадгалах шаардлагатай. Рублийн доллар, евротой харьцах ханш нэлээд буурчээ. Энэ бүх арга хэмжээ эдийн засгийн хөгжил тэр дундаа экспортын салбарт нааштай нөлөөлнө.

<сонсох>