Орос улсын ерөнхий сайд В.Путин Хамтын хүчин төв азийн бүс нутагт түргэн байрших нөхцлийг бүх талаас хангах, түргэн байрших журмын тухай хэлэлцээрийг сайшааж, Орос улсын төрийн тэргүүнд танилцуулж, Төрийн Думд танилцуулах үүрэг өглөө. Төв Азийн бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх шаардлагатай байсан тул түргэн байрших Хамтын хүчин байгуулсан гэж манай тоймч Альберт Папоян тэмдэглэв. Гаднаас санхүүждэг янз бүрийн зэвсэгт бүлэглэл олон жилийн турш Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан, ТУХН-ийн улсуудын өмнөд хэсэг, БНХАУ-ын шууд хилийн орчим зэрэг энэ бүс нутгийн орнуудын улс төр, эдийн засгийн байдлыг тогтворгүй болгохыг оролдож байна. Тухайлбал Хятадын Шиньжаан Уйгурын автономит дүүрэгт уйгурын салан тусгаарлагчид зэвсгийн хүчээр БНХАУ-ын бүрэлдэхүүнээс гарч, тус дүүргийн нутаг дэвсгэрт “Дорно Туркестан” гэгч улс байгуулахыг эрмэлзэж байна. Хэт даврах үзэлтэй, шашны бүлэглэлүүд төв Азийн бүгд найрамдах улсуудад төрийн эргэлт хийж, дундад зууны үеийн шариатынх шиг “пан лалын орон зай” гэгчийг байгуулах утгагүй санаа тээж байна. Терроризм, хэт даврах үзэл, салан тусгаарлах үзэл, зэвсэг, мансууруулах бодис хууль бусаар худалдах зэрэг нь соёлжсон хүн төрлөхтөнд дэлхийг хамарсан сорил юм. Олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын хүчээр энэ сөрөг үзэгдэлтэй бид тэмцэнэ. Орос, Хятад улс, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан зэрэг олон улсын терроризмын зэвсэгт халдлагад хамгийн түрүүнд өртөж байгаа төв азийн дөрвөн улс ШХАБ-ын хүрээнд хүч чармайлтаа уялдуулж байна. Төв Азид байдал хүнд байна гэж Москва хотноо нийтлэгддэг “Цэрэг-аж үйлдвэрийн зуучлагч” сонины редактор Игорь Коротченко үзэж байна. Тиймээс цэргийн салбарт ШХАБ-ын орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай байна. Орос, Хятад улсын хооронд цэрэг, цэрэг-техникийн хамтын ажиллагааны тухайд түүний үзэж байгаагаар энэ нь ойрын ирээдүйд хоёр талын худалдаа-эдийн засгийн харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг гэж үзэж байна. И.Коротченко хэлэхдээ: «Хятад улс ирээдүйд эдийн засгийн өсөлтийн хүчинд цэргийн бүрэлдэхүүн хэсгээ нэмэгдүүлэх нь гарцаагүй. Хятад улс ямагт цэргийн боломжоо сайжруулж байна» гэлээ. Энэ бол энгийн үзэгдэл хэмээн “Цэрэг-аж үйлдвэрийн зууч” сонины ерөнхий редактор үзэж байна. Улс орон бүр үндэсний аюулгүй байдлаа хамгаалах арга хэмжээ авах ёстой. Улс орныхоо үндэсний аюулгүй байдлыг хангахад Төв Азид түргэн байрших Хамтын хүчин чухал үүрэг гүйцэтгэнэ.

<сонсох>