АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обама өнөөдөр тангараг өргөлөө. Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр болон тангараг өргөхөөс өмнө Авраам Линкольн, Жорж Вашингтон, Франклин Делано Рузвельт зэрэг ерөнхийлөгч нарын байр суурьтай түүнийх ойролцоо болохыг тэр тэмдэглэж байсан. Цагаан ордоны хар арьст анхны эзний өмнө тулгарсан асуудал түүний өмнө улс орныг удирдаж байсан нэрд гарсан тэргүүн нарынхаас бэрх юм. Санхүү эдийн засгийн хямарлын “их зогсонги” байдлаас хойш тохиосон хамгийн хүнд үеийг Барак Обама “шинэ бодлого” эсвэл “шинэ хязгаараар” даван туулна гэж АНУ-ын иргэд найдаж байна. Дэлхийн олон орны олон сая хүн мөн ийм бодолтой байна. Манай дэлхийн амьдралын бүх салбар өнөө үед Америкаас их хамаарч байна. Жон Кеннедийд эцэг хүүдээ хэрхэн сургаж байсныг түүнд сануулах боломжтой. Өөртөө эрэмшихээс өөр хүнийг харалган болгодог зүйл байхгүй тул үүнээс чөтгөр мэт зугтаж яваарай хэмээн тэр захиж байжээ. Жорж Буш дэлхийн дахинаа ардчилал, эрх чөлөөг сургаж, америкийн үнэт зүйлийг хүчээр тулгаж, “том модоор” саваадсан. Франклин Делано Рузвельд тухайн үед уриалж байсан дэлхий дахинаа Америкийн нэр төрийг сэргээж, тус улсыг бусад улс, ард түмний хувьд сайн хөрш болгох амаргүй хирнээ бодит боломж АНУ-ын 44 дэх ерөнхийлөгчид байна. Ердөө Берингийн хоолойгоор зааглаж байгаа АНУ болон Оросын харилцаанд энэ юуны түрүүнд хамаатай. Хоёр орны харилцааг хэвийн болгоход давагдашгүй бэрхшээл байхгүй. Бид дайсан, үзэл сурталаар сөргөлдөгчид биш юм. Москва, Вашингтон хоюулаа терроризм, мансууруулах бодисын наймаа, зэвсэг хураах, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх зэрэг орчин үеийн бусад сорилын эсрэг тэмцэх, энх тайван тогтвортой байдлыг хангах сонирхолтой байгаа. Үүнээс үүдээд Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев болон ерөнхий сайд В.Путин нар Барак Обамын засаг захиргаатай харилцан ашигтай, нээлттэй, шударга, тэгш эрхийн үндсэн дээр яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа нэг бус удаа мэдэгдсэн билээ. Европт пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байрлуулах АНУ-ын төлөвлөгөө, энэ жил үйлчлэх хугацаа нь дуусч байгаа стратегийн давшилтын зэвсэг-1 гэрээг шинэчлэх зэрэг асуудлаар тохиролцоонд хүрвэл Москва, Вашингтон илүү ойр дотоно болно. Өнөөгийн байдлаар Барак Обама болон Хиллари Клинтон нарын хэлснээс үзэхэд орос-америкийн харилцаа шинэ түвшинд гарах найдвар бүрэн хэрэгжих боломжтой юм. Москва өөрөөс хамаарах бүхнийг хийхэд бэлэн байна.

<сонсох>