Украин 1-р сарын 7-ны шөнө хаасан оросын хийг нийлүүлж эхэллээ. Орос улсын ерөнхий сайд В.Путин Украины ерөнхий сайд Юлия Тимощенко нар тохиролцсоны дүнд хийг нийлүүлж эхэллээ. Тэд арилжааны хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Үүний дараа “Газпром” компани украины талын санал болгосон бүх чиглэлээр хий нийлүүлж эхлэх удирдамж авчээ. Тус концернийн тэргүүн Алексей Миллер юуны түрүүнд хий түгээх станцад тушаал өгөхөө хойшлуулаагүй байна.А.Миллер хэлэхдээ: «Манай украины ажил нэгт нөхөдтэй хийсэн хэлэлцээний дүнд маш чухал үр дүнд хүрлээ. Украины нутгаар оросын хийг дамжуула, Украинд хий нийлүүлэх бүх асуудлыг зохицуулсан. Тиймээс 1-р сарын 20-н-д Москвагийн цагаар өглөөний 10 цагт хий тээвэрлэх системийг нэгэн зэрэг ажиллуулж, хий шахаж эхлэхийн тулд “Нафтогаз Украина” компанийн диспетчерийн албатай хамтран ажиллахыг хүсч байна». Дамжуулах хоолойг хийгээр дүүргэсэн тул Европын олон орныг хоёр гаруй долоо хоногийн турш түгшээсэн хийн хямарлыг давсан гэж хэлж болно. Оросын эрчим хүчний нөөцийг Европт хүргэх замд хамгийн сүүлд тавьсан хоригийг арилгасан гэж үзэх үндэслэлтэй юм. Европт оросын хөх түлшийг дамжуулах, Украинд хий нийлүүлэх арван жилийн гэрээ нь үүний баталгаа юм. Урьд байдлыг хүндрүүлж байсан янз бүрийн эрсдэл, субъектив хүчи зүйлийг Москва, Киев арилгаж чадлаа. Орос улсын засгийн газрын тэргүүн В.Путин үүнд анхаарал хандуулжээ: «Орос, Украин улс 2009 оны 1-р сарын 1-ээс үнэ тогтоох европын зах зээлийн хэлбэрт шилжиж байна. Энэ нь урт хугацаанд хийн салбарын харилцааг хэвийн болгоход нөлөөлнө гэдэгт би итгэлтэй байна. Үүнээс гадна нийлүүлсэн хийн тооцооны загварыг янз бүрийн зуучлагчийн бүтцээс бүрэн хассан юм. Одоо хийн харилцааны бүх гинж ил тод, урьдчилан хэлж болох хэмжээнд байх ёстой». Ийм алхам хоёр оронд урт хугацааны, тогтвортой харилцаа тогтоох боломж олгоно. Юлия Тимощенко үүнийг сайшаан хүлээж авлаа. «Ирэх жилүүдэд хийн үнийг тогтоох, хий дамжуулах үнийг тогтоох объектив үндсийг бид гаргасан. Энэ нь субъектив зүйлийг үгүйсгэж, дараагийн жилүүдийн төгсгөлд элдэв хямрал дэгдэхгүй гэх үндэслэл болж байна гэж Ю.Тимошенко хэллээ. Асуудлыг ийнхүү шийдэх нь Орос, Украинд ашигтай төдийгүй Европт эрчим хүчийг тогтвортой хангахад тустай юм.

<сонсох>