Гонкогт даваа гаригт нээгдсэн дэлхийн эдийн засгийн хямаралтай тэмцэх асуудлыг хэлэлцэх Азийн санхүүгийн форум анхаарлын төвд байна. “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Игорь Денисов дэлгэрэнгүйг хүргэнэ. Гонконгийн засгийн газар хотын худалдаа хөгжүүлэх асуудал эрхэлсэн Зөвлөлтэй хамтран энэ уулзалтыг зохион байгуулсан юм. Форумд оролцогчид дэлхийн санхүүгийн зах зээлд оролцогчид, хямарлын үр дагавартай тэмцэхэд азийн бүс нутагт гүйцэтгэх үүрэгт онцгой анхаарал хандуулав. Орос улсын төлөөлөгч, Орос улсын засгийн газрын дэд сайд Алексей Кудрин бүс нутагт төдийгүй дэлхий дахинд чухал санхүүгийн шинэ бүтэц байгуулах асуудлыг хөндсөн юм. Орос улс хямарлын эсрэг ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа, орчин үеийн дэлхийн эдийн засагт Хятад улсын гүйцэтгэх үүрэг, хамтын ажиллагааны ач холбогдлыг тэмдэглэсэн юм. Орос, Хятад улс дэлхийн эдийн засгийн орчин үеийн асуудлаар байнга яриа хэлэлцээ хийхийг дэмждэг. Орос улсын шинжээчид хямарлыг шийдвэрлэхэд Хятад улсын гүйцэтгэх үүргийг өндөр үнэлж байна. Орос улсын шинжлэх ухаан академийн Алс Дорнодын Хүрээлэнгийн орлогч захирал Владимир Портяков энэ талаар ийм бодолтой байна: «Дэлхийн эдийн засагт Хятад улсын эзлэх хувь хэмжээ 6 хувь байна. 2007-2008 онд Дэлхийн нийт бүтээгдэхүүний өсөлтөд Хятад улсын эзлэх хувь хэмжээ 15-20 хувьтай буюу тавны нэг нь байна. Хятад улс үнэхээр энэ жилүүдэд дэлхийн эдийн засгийн илчит тэрэг байсан. Үйл явдал эмгэнэлтэйгээр эргэхгүй бол ийм хандлага хадгалагдана гэж эрдэмтэн үзэж байна. Хятадаас өөр ямар улс эдийн засгийн илчит тэрэг байх вэ дээ? Дэлхийн эрэлтийг дэмжихэд дорвитой үүрэг гүйцэтгэх орны нэг нь Хятад улс байна». Хямарлыг даван туулахад Орос улс чухал үүрэг гүйцэтгэх боломжтой гэж Оросын эрдэмтэн үзэж байна. Владимир Портяков ярихдаа Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн таамаглалд тулгуурлан дүгнэлт хийж байна. Эдийн засаг нь гадаад ертөнцөөс төдий л хамаарахгүй улс орны тоонд нэгдүгээрт Хятад улс, хоёрдугаарт Энэтхэг улс орж байна. Бразили улс энэ үзүүлэлтээр дээгүүр орж байна. Бразил, Орос, Энэтхэг, Хятад улс дэлхийн өсөлтийг дэмжих үүргийг биелүүлэх боломжтой гэж үзэж байна. Орос улс гадаадын түншүүддээ хөрөнгө оруулалтыг татах ирээдүйтэй хөтөлбөрийг урьдын адил санал болгож байна. Оросын засгийн газрын дэд сайд Алексей Кудрин Азийн эдийн засгийн форумын үеэр мэдэгдэл хийхдээ үүнд онцгой анхаарал хандуулсан байна. Түүний хэлснээр эдийн засгийн хямарлыг үл харгалзан Орос улс Владивосток болон Алс Дорнодын бүс нутгийн хөгжлийн хөтөлбөрийг бүхэлд нь цомхотгох бодолгүй байна. “Алс Дорнодыг хөгжүүлэх” хөтөлбөрт ихээхэн анхаарал хандуулна гэж тэр тэмдэглэсэн байна. Владивостокийн хөгжилд 4 жилд 8 тэрбум орчим доллар оруулахаар төлөвлөж байна. Бүс нутагт эдийн засаг, технологийн шинэ төв байгуулах бөгөөд энэ төлөвлөгөөг бид хямарлаас болж өөрчлөхгүй”. Орос улсын Алс Дорнод болон хөрш орнуудын хооронд худалдаа хөгжүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэв. Алексей Кудрин форумд оролцогчдын асуултанд хариулахдаа, Орос улс бие даасан салбарын төрийн зохицуулалтыг хүчирхэгжүүлж, эдийн засгийн либералчлалын замаар явна. Түүний хэлснээр илт тод байдал, эрсдлийг илрүүлэх нь зах зээлд оролцогчдын итгэлийг нэмэгдүүлнэ гэж тэд хэлж байна.

<сонсох>