Оросын төр засгийн гадаад бодлогын 2008 оны үйл ажиллагааны дүнг гаргахдаа Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнгөрсөн оныг амаргүй байсан хэмээн үзэж байна. Энэ нь дэлхийн санхүүгийн хямарлаас үүдэлтэй юм. Гадаад хэргийн яамны ажлыг дүгнэхдээ Сергей Лавров Орос улс дэлхийн тавцанд хариуцлага, боломжоо бүрэн ухамсарлан ажиллаж байгааг тэмдэглэв. Орос улсын гадаад бодлогын үндэст олон улсын түншүүдтэй тэгш эрхийн үндсэн дээр хамтран ажиллахад бэлэн, эрүүл ухаанаар баяжуулсан үндэсний ашиг сонирхолыг тодорхой ойлгож байна. Үүнээс үүдэн дүгнэхдээ Сергей Лавров Орос улс 2008 онд төвлөрөх үйл явцаа дууссаныг тэмдэглэв. Тэрээр 19-р зууны 80-аад онд хамаарах оросын Александр гурав эзэн хааны үгийг давтан хэллээ. Мэдээж хэрэг сайд өнөөдөр тулгарч байгаа тулгамдсан асуудалд анхаарал хандууллаа. Украинтай хийн асуудлын улмаас маргаан дэгдсэн тухайд Сергей Лавров үүнийг зохиомол зүйл гэж нэрлэллээ. Энэ асуудлыг шийдэхэд Европын Холбоо оролцож байгааг тэр сайшаасан юм. Оросын хийг Европт дамжуулах гэрээгээ биелүүлэхгүй байж болохгүй болохыг Европ Украинд тайлбарлах ёстой. Москва хотод хий үйлдвэрлэж, хэрэглэж, дамжуулж буй орнуудын төлөөлөгчид оролцсон дээд хэмжээний уулзалт зохион явуулах санаачилгын тухайд хувийн ашиг сонирхолоо биелүүлэх бус асуудлыг шийдэх хүсэл болохыг С.Лавров тэмдэглэсэн юм. Тэр хэлэхдээ: «Европын Холбооны гишүүдээс гадна ноцтой бэрхшээлтэй тулгараад байгаа Серби зэрэг улсыг уулзалтад урьжээ. Юу ч хийхгүй байвал хэн нэгэнд таатай байх төлөвтэй. Энэ бидэнд таалагдахгүй байгаа тул Украины нутгаар хий дамжуулахгүй байгаа энэ нөхцөлд европын хэрэглэгчдэд илүү анхаарал тавина. Бид энэ асуудлыг шийдэхийг хүсч байна. Энэ хэн нэгэнд таалагдахгүй бол, дургүй хүмүүсийг Москвад албадан авчрах аргагүй гэж сайд хэлсэн юм. Владивостокоос Ванкувер хүртэл аюулгүй байдлын орон зай байгуулах ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведевийн саналыг өрнөдийн түншүүд улам их дэмжиж байгааг С.Лавров санууллаа. «Европ дахь аюулгүй байдлын бүтцийн ихэнх нь өнгөрсөн эринд тогтсон. Бид энэ бүтцийг эвдэх бодолгүй байна. НАТО- оролцуулаад ямар ч механизмыг хаах санал тавихгүй. Бид бодит амьдралд ойрхон хүмүүс. Бид яриа хэлэлцээний ширээний ард сууж, аюулгүй байдлын үл хуваагдах зарчим ямар шалтгаанаар амьдралд хэрэгжихгүй байгааг хэлэлцэхийг хүсч байна. Улс орон бүрт бүрэн хүндэтгэлтэй хандаж, аюулгүй байдалтай холбоотойгоор тэдний тэгш эрхийг хүлээн зөвшөөрөх шинэ баримт бичиг боловсруулах санал тавихыг хүсч байна». Евроатлантын шинэ бүтэц байгуулахаас ихээхэн шалтгаалах АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Барак Обамын харилцааны тухайд АНУ-ын бодлого нааштайгаар өөрчлөгдөнө гэдэгт Москва найдаж байгаа тухай Сергей Лавров тэмдэглэв. Олон улсын тавцанд ч ялгаагүй.

<сонсох>