Харин даарч хөрсөн европчүүд Украины засгийн эрхийн төлөөх тэмцлийн барьцаа болж байна. В.Язев хэлэхдээ: «Сомалийн дээрэмчид хэн нэгний хүлээж байсан нефть бүхий шатахуун тээгч хөлөг онгоцыг булаан эзэлсэн. Украин европын хэрэглэгчдэд нийлүүлсэн хийг хулгайлж тэдэн шиг авирлаж байна. Өнөөдөр Украин улс төрийн тогтворгүй системтэй улс орон гэж Валерий Язев хэллээ. Засгийн эрхийн төлөөх тэмцэлд хий хамгийн чухал хэрэгсэл боллоо. Үүнээс үүдээд Украины улс төрийн удирдагчдаас хэн нэг нь тухайлбал ерөнхийлөгч Виктор Ющенко эсвэл ерөнхий сайд Юлия Тимощенко нарын хэн нэг нь оросын хийг Европт дамжуулах асуудлыг шийдэж чадвал ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн ашиг хүртэнэ гэсэн дүгнэлт хийж болохоор байна». Үүний зэрэгцээ Украин Оросыг сүрдүүлж, хөлдөж буй Европыг тайван хараад сууж байна. “Киевийн дээрэмчид” өнөө үед Вашингтоноос хүчтэй дэмжлэг авч байгааг оросын парламентын дэд дарга үгүйсгэхгүй байна. Өнгөрсөн оны 12-р сард гарын үсэг зурсан стратегийн түншлэлийн тухай украин-америкийн Хартид заасны дагуу Украин, АНУ украины хийн тээврийн дэд бүтцийн хүчин чадлыг шинэчлэхэд нягт хамтран ажиллахаар төлөвлөж байна. Хийн хоолойг шинэчлэхэд Киевт туслах Вашингтоны санаа далд агуулгатай гэж Валерий Язев үзэж байна. «Соргог улс төрчид болох америкчүүд Европын эрчим хүчний аюулгүй байдал, Орос болон Европын Холбооны хэвийн харицлаанд Украины хоолойн системийн стратегийн ач холбогдлыг ойлгож байгаа. Вашингтон Украины хийн хоолойг хяналтандаа авч, энэ үйл явцад шууд нөлөөлнө гэж Валерий Язев үзэж байна. Украины ерөнхийлөгч Виктор Ющенко АНУ-ын зүгээс дэмжлэг авахаар найдаж байгаа нь илэрхий байна гэж Оросын парламентын дэд дарга тэмдэглэжээ. Оросын хийг Европт хүргэхэд хаалт хийж байгаа Украины зарчмын бус бодлогыг үүгээр тайлбарлаж болохоор байна»гэлээ. Оросын хийг Европт хүргэх замыг салаалуулсны дүнд Украины зүгээс нүүрлэж байгаа “хийн өдөөн хатгалгаас” хамгаалах боломжтой. Нэр хүндээ алдаад байгаа Украиныг тойруулж өрнөдөд оросын “хөх түлшийг” тээвэрлэх боломжтой “Хойд урсгал”, “Өмнөд урсгал” хийн өөр хонгил барих ажлыг түргэсгэх шаардлагатай гэж тэр үзэж байна. Хий дамжуулж буй улс орны нутаг дэвсгэрт хийн хөдөлгөөнийг тооцдог олон улсын байнгын ажиллагаатай комисс байгуулах шаардлагатай гэж Парламентын дэд дарга үзэж байна. Асуудал улам хурцдаж байна. Тиймээс хий дамжуулах гэрээ зөрчсөн тохиолдолд шүүхээр шуурхай шийдвэрлүүлэдэг байгууллага шаардлагатай байна.

<сонсох>