Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн санаачилгаар 1-р сарын 17-нд Москвад хийн асуудлаарх дээд хэмжээний уулзалт болно. Өнөөгийн байдлаар дипломат сувгаар төрийн тэргүүн, оросын хийг хэрэглэгч, дамжуулдаг орнуудын засгийн газарын тэргүүн нарт урилга илгээж байгаа тухай Орос улсын ерөнхийлөгчийн тамгын газрын албан ёсны мэдэгдэлд дурджээ. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Словак, Болгар, Молдавын ерөнний сайд нартай уулзахдаа энэ асуудлаарх дээд хэмжээний уулзалт зохион явуулах санал гаргасан юм. Түүний үзэж буйгаар Москвагийн дээд хэмжээний уулзалт өнөөгийн хүнд байдлаас гарч, хожим энэ мэт хямарлаас урьдчилан сэргийлэхэд тус болно. Өнөөдөр энэ өдөр Москва хотноо Орос улсын ерөнхий сайд В.Путин, Украины ерөнхий сайд Юлия Тимощенко нар хэлэлцээ хийнэ. Украин, Орос улс хийн маргаанаа шийдвэрлэх Москвад болох дээд хэмжээний уулзалтад төлөөлөгчдөө оролцуулахад бэлэн байгаагаа Европын Комисс батлав. Энэ уулзалтад эрчим хүчний асуудал эрхэлсэн Европын комиссийн гишүүн Андрис Пиебалгс байна. Хийг урт хугацаанд дамжуулах тохиролцоонд хүрэх гол зорилт тавьсан тухай европын түншүүд ярьж байна. Сунжирсан хямарлын дүнд талуудад учирсан санхүүгийн алдагдлыг үнэлэхэд хүнд байна. АСМК компанийн ерөнхий захирал Сергей Соколовын “Оросын дуу хоолой” радиод ярьснаар “Багцын үнэт цаас болон хөрөнгө оруулалт” хараахан тодорхойгүй байна. Оросын “Газпром” компанийн хэтэвчид байна. «Энэ оны төгсгөлд юу болохыг таамаглахад төвөгтэй. Компани валютын ашиг олохгүй байгаа тул хувьцаа эзэмшигчид өнөөгийн нөхцөл байдлаас хохирох нь гарцаагүй. Украин улс хэдэн хоногоор оросын хийг Европт оруулахгүй байгаа энэ нөхцлийг олон улсын эрхийг хүндэтгэдэг, соёлжсон ямар ч улс оронд хүлээн зөвшөөрөх аргагүй юм гэж Сергей Соколов ярив. Оросын хийг өрнөдийн хэрэглэгчдэд хүргэх асуудлыг нэн даруй шийдвэрлэхийг Д.Медведев Москвад болох дээд хэмжээний уулзалтыг хүлээлгүй Виктор Ющенкотой утсаар ярихдаа уриалсан байна. “Нафтогаз Украина” компани оросын хөх түлшийг Европт дамжуулах техникийн боломжтой. Энэ нь хоногт 100 сая шоо метр хий нийлүүлэх хүчин чадалтай гэсэн үг юм. Оросын нийлүүлэгч, Украины дамжин өнгөрүүлэгч компанийн тэмдэглэснээр Баруун Европт хий нийлүүлэх талаар Украины төр засаг улс төрийн шийдвэр өнөө хир гаргаагүй байна.

<сонсох>