Москвагийн Кремлийн өнөөгийн дүр төрх нь дэлхий дахинаа орос улсын албан ёсны бэлэг тэмдэг болсон билээ. Кремль эрт дээр үед түүхийн эхний шатанд ямар байсныг мэдэх хүн цөөн. Саяхан хэвлэгдсэн шинэ зурагт цомог энэ орон зайг бөглөнө. “Москвагийн Кремль-Орос улсын цайз” нэртэй цомог юм. Өнгөрсөн оны 12-р сард 90 жилийнхээ ойг тэмдэглэсэн Москвагийн кремлийн комендатын албанд зориулжээ. Кремльд 1918 онд Зөвлөлт улсын засгийн газар байгуулагдсантай холбогдуулан энэ албыг байгуулжээ. Тэнд ОХУ-ын ерөнхийлөгчийн өргөө оршдог. Үүнээс гадна Кремлийн нутаг дэвсгэрт түүх, соёлын үнэ цэнэтэй дурсгал, музейн фондын асар том сан цуглуулсан байдаг. Тэгэхлээр Москвагийн кремль өнөөгийн байдлаар Орос улсын улс төр, түүх соёлын төв болж байна. Үүнийг анх бүх талаараа усаар хүрээлэгдсэн үл хүрэх цайз маягаар босгосныг цомгийн бүтээсэн зохиогч, түүхийн ухааны доктор Сергей Девятов ярьж байна: «Өмнөд хэсэгт Москва голын өргөн мандал, баруун-хойд хэсгээр тусгайлан хаасан, хангалттай өргөн Неглинная гол урсаж байжээ. Италийн архитекторч Алевиз Новый 1508 онд 30 метр өргөнтэй асар том суваг байгуулахаар шийджээ. Хэдэн зуун жил байсан энэ суваг Кремлийн дорно зүгээс хамгаалах үүрэгтэй байсан юм. Москва голын зүгээс өнөөгийн Улаан талбайн зүгт нэмж цайз бүхий хана босгожээ. Кремлийн урд хэсгээс дайрахад тэр үед ихээхэн хүч гаргах шаардлагатай байсан. Бэхлэлт, гүүр, суваг харамсалтай нь хадгалагдаагүй байна». 12-р зуунд байгуулагдсан цагаас эхлэн тэр үед Кремль модон байсан тул түүнийг хамгаалагчид дайсны халдлагыг нэг бус удаа зогсоож байжээ. Кремлийн эргэн тойронд археологийн малтлага хийхэд олон сум, цэргийн бусад хэрэглэл олддог байна. Археологийн шинэ олдвор, кремлийн эртний зураг төслийн төлөвлөгөө зэргийг “Москвагийн кремль-Орос улсын цайз” цомогт багтжээ. Энэ номонд Кремлийн түүхийн шинэ шатанд цайзыг улаан тоосгоор барьсныг сонирхолтой илэрхийлжээ. Энэ бүхэн 15-р зууны төгсгөлд ийм төрх байдалтай болсон бөгөөд цайзын тулгуур, хана тэр үеээс хойш өөрчлөгдөөгүй юм. Италийн архитекторчид төслийг боловсруулж, орос уран гартнууд барьж байгуулжээ. Тиймээс Кремлийн ханын оройг шүд хэлбэрээр хийсэн нь Италийн Верон хотоос Орос улсад нэвтэрчээ. Оросын Кремлийн хананы шүд хэлбэртэй оройн хэмжээ италийн барилгынхтай зүйрлэшгүй юм. Кремлийн хананд чимэглэлийн бус 2 метр өндөр батлан хамгаалах үүргэтэй хийжээ.Кремль 20-р зуунд цайз байхаа больсон бөгөөд зөвлөлт засгийн шинэчлэх төлөвлөгөөнд азаар өртөөгүй гэж Сергей Девятов тэмдэглэж байна.
Тэр хэлэхдээ: «1930-аад онд Кремльд трамвайн шугам тавих шийдвэр гаргаж байжээ. Кремльд олон нийтийн тээврийн хэрэгсэл очдоггүй байсан ч, төслийг хэрэгжүүлээгүй байна. 1930-аад онд хэрэгжээгүй, нэг сонирхолтой төслийн нэг нь Кремлийг саарал өнгөөр будах хэрэгтэй гэж шийдсэн явдал юм. Тэгээд шаардлагатай будгийг тооцож үзэхэд Оросын бүх флотын цэргийн хөлгийг будахад орох хэмжээний будаг шаардлагатай болохыг тогтоожээ. Бүгдийн нүдний өмнө гаргасан бэлэгдлийн шийдвэр нь Кремлийн цамхагаас эзэн хааны бүргэдийг авч, өнөөгийн байдлаар нэрд гарсан рубин од байрлуулсан явдал юм».

<сонсох>