Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев олон нийттэй харилцах хүрээгээ тэлж байна. Орос улсын удирдагчийн дүрс бичлэгийн блогт Д.Медведевийн дүрс бичлэгийн тэмдэглэлд хөндсөн асуудлаар тайлбар үлдээх, эсвэл тухайн хүн өөрийнхөө сонирхосон сэдвээр саналаа үлдээх боломжтой. Орос улсын Ерөнхийлөгч бүх мэдэгдлийг судалж, хамгийн сонирхолтой эсвэл тулгамдсан асуудалд өөрөө хариулт өгөхөөр амлажээ. Орос улсын ерөнхийлөгчийн вэб хуудаст өнөрсөн оны 10-р сарын 7-нд www.kremlin.ru дэлхийн сүлжээний олон хэрэглэгчийн сонирхолыг татсан шинэ булан бий болжээ. Энэ нь төрийн тэргүүнийг байнга шинэчлэгддэг өдрийн тэмдэглэл юм. Энэ вэб хуудас саяхан хэрэглэгчдэд ихээхэн боломж нээв. «Миний дүрс бичлэгийн блог хэрхэн ажилладаг талаар хэлмээр байна гэж Д.Медведев интернет хэрэглэгчдэд хандан хэлсэн юм. Бид 10-р сарын 7-оос дүрс бичлэгийг илгээлтийг бичиж эхэлсэн. Өнөөгийн байдлаар эрхэм анд нөхөд та бүхний хүссэн зүйлийг хийхэд бид бэлэн байна. Юуны түрүүнд тайлбар байрлуулахтай холбоотой саналууд юм. Одоо ийм боломж бий болсныг та бүхэнд хэлмээр байна. Энэ дүрс бичлэгийн блогт тайлбараа үлдээж, хүссэнээ хэлэх боломжтой гэж би найдаж байна. Би эдгээрийг сонирхон уншина”.
Орос улсын ерөнхийлөгчтэй ярилцах хүсэлтэй хүмүүс олон байна. Санал хүлээж авах эхний өдөр л гэхэд ерөнхийлөгчийн блогт 2 мянга гаруй хүн бүртгүүлжээ. Энэ тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Иргэд янз бүрийн асуудлаар ерөнхийлөгчид хандаж байна. Тухайлбал авилгататай холбоотой, Украины дэгдээсэн хийн хямарал, Гүржийн харилцаа муудсан зэрэг асуудлаар санаа бодлоо үлдээжээ. “Эрхэм Дмитрий Анатольевич!” Та, Орос улсын анхны интернет ерөнхийлөгч хэмээх нэр зүүх эрхтэй гэж Архангальск мужийн интернет хэрэглэгч бичжээ. Цоо шинэ эдийн засгийн нөхцөл дахь оросын мэдээллийн салбар, Рунетийн хөгжлийн хэтийн төлвийн талаар дүрс бичлэгийн блогтоо тайлбар үлдээнэ гэж найдаж байна. Бичил блогын талаарх таны бодол, ийм төрлийн эх үүсвэрт шуурхай тайлбар өгөх боломжийн талаар мэдмээр байна гэжээ. Тус блогт спорт, амралтын талаар идэвхтэй хэлэлцэж байна. Ерөнхийлөгчийн вэб хуудсыг хэрэглэгчдэд хандсан хамгийн сүүлчийн дүрс бичлэгийн илгээлт дараах байдалтай байв. “Амралтын тухай асуудал ямагт хувийн асуудал байдаг гэж Д. Медведев хэллээ. Хүн бүр хэрхэн амрахаа шийддэг. Би энэ жил Красная Поляна, Сочид цанаар гулгасан. Өнөөдөр бидэнд амрах тохитой, зохих есны нөхцөл бүрдсэн. Европын олон оронд ийм нөхцөл бүрдсэн. Ингэж амрах үнэхээр сайхан байдаг гэдгийг илэн далангүй хэлмээр байна. Надад их таалагдсан”. Бусад орны оршин суугчид Орос улсын ерөнхийлөгчийн вэб хуудсыг сонирхожээ. “Эргэх холбоо тогтооно гэдэг сайхан хэрэг” хэмээн Ураины хэрэглэгч бичжээ. Орос улсын ерөнхийлөгчийн форум байгуулсан талаарх дээрх сэтгэгдэлтэй санал нэг байна. 2-3 хоногийн дара энэ эх сурвалж, хамгийн олон хэрэглэгчидтэй болно гэдэгт найдаж байна.

<сонсох>