Орос улс Европт хий нийлүүлэхээ зогсоох бодолгүй байна. Орос улс европын хэрэглэгчидтэй урт хугацааны гэрээ байгуулсан. Бид өөрсдийгөө егүүтгэж, хий нийлүүлэхээ зогсоох ямар шаардлагатай юм бэ? ОХУ-ын засгийн газрын тэргүүн В.Путин гермаын АРД телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа энэ асуултыг тавьсан юм. Ярилцлагын үеэр хийн сэдвийг түлхүү хөндлөө. В.Путины хэлснээр Украин европт хий нийлүүлэхэд саад хийсэн. Зах зээлд тогтсоноос доогуур, хямд үнээр оросын хийг авахын тулд ийм алхам хийж байна. Бусад бараа бүтээгдэхүүний зах зээлийн үнийг тогтоох хэрэгслийн нэг нь хий юм. Украинд хямд үнээр “хөх түлш” нийлүүлблэл Украины тал европын орнуудын өмнө зах зээлийн бус шинжтэй асар их давуу тал эдэлнэ. В.Путин энэ нөхцөл байдлаас гарах боломжийг тайлбарлахдаа: «Украин хүлээсэн үүргээ чанд биелүүлэх ёстой бөгөөд байгалийн хийг Европт хүргэхэд саад хийх ёсгүй. Энэ байр суурийг сүүлийн өдрүүдэд нэг бус удаа мэдэгдсэн билээ. Хий дамжуулагч ямар ч орон Европын хэрэглэгчдийг барьцаалж, хий дамжуулах давуу эрхээ зүй бусаар ашиглаж, ашиг олох эрхгүй. Украин улс эрчим хүчний Хартид гарын үсэг зурсан. Тус улс үүргийнхээ дагуу хий дамжуулах ёстой». Орос улсын засгийн газрын тэргүүний үзэж байгаагаар Украин биеэ соёлтой авч явах ёстой талаар Европ тодорхой дохио өгч болно. Үүний зэрэгцээ В.Путин АРД телевизийн ярилцлагадаа европын хэрэглэгчдэд түлш нийлүүлэх өөр суваг байуулах хэрэгтэй болохыг уламжлав. Балтын тэнгисийн ёроолоор “Норд Стрима” хийн хоолой барих тухай ярьж байна. Энэ төсөл европын ганц ч оронд хор хохирол учруулаагүй бөгөөд хэнээс юу ч аваагүй болохыг тэр тэмдэглэллээ. Үүнд Орос улс төдийгүй, Герман болон бусад орон оролцож байна. Үүнтэй холбогдуулан “Норд Стрим”-ийг олон талын европын төсөл гэж нэрлэх боломжтой. “Норд Стрим”-ийг хэрэгжүүлэх аргагүй бол юу болох вэ хэмээн германы сэтгүүлч сонирхов. В.Путин энэ асуултанд бүрэн хариуллаа. Мэдээж хэрэг европт хий нийлүүлнэ. Гэхдээ бага хэмжээгээр илүү үнэтэй худалдана. Өөрсдөө хямд үнээр хий авч, өөрсдийн нутгаар хий дамжуулах үнийг өсгөхийн тулд хий дамжуулж буй орнууд энэ мэт саад бэрхшээл үүсгэсээр байвал Орос улс юуны түрүүнд өөрийн эх үүсвэрээ АНУ, Ази, Дорно зүгийн зах зээлд тээвэрлэхээс аргагүй.

<сонсох>