Дэлхийн сүлжээнд “Орос улсад ажиллах” нэртэй вэб хуудсаар олонд хүрэх  Бүх Оросыг хамарсан ажлын байрны анхны банк анхны банк ажилгүйдэлтэй тэмцэнэ. Энэ банкинд өнөөгийн байдлаар улс орны хэд хэдэн бүс нутгаас 740 мянга гаруй ажлын байрыг санал болгожээ. Хэтдээ энэ вэб хуудаст ОХУ-ын бүс нутгийн болон хотын ажил эрхлэлтийн бүх албанаас мэдээлэл тавих бөгөөд ажил эрж байгаа Оросын иргэн бүр сонирхож буй ажлын байрын талаар мэдээлэл авах боломжтой. Дэлхийн эдийн засгийн хямарлын улмаас аж үйлдвэр болон биржийн индекс, нефтийн үнэ төдийгүй ажилгүйдлийн тоо нэмэгджээ. Энгийн ажилчид төдийгүй “цагаан захтнууд” гэгддэг дээд боловсролтой хүмүүс гудамжинд гарч байна. АНУ, баруун Европт ажилгүйдлийн түвшин урьд байгаагүй өндөр байна. Орос улсад хямарал сүйрлийн хэмжээнд илрээгүй ч, ажлын байр цомхотголоос зайлсхийх боломжгүй байна. Мэргэжилтнүүдийн таамагласнаар 2009 онд улс оронд албан ёсоор бүртгүүлсэн ажилгүйчүүдийн тоо 2 саяаас давна. “Бид өнөөдрөөс ийм үйл явдалд бэлтгэж байна” гэж ОХУ-ын эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн сайд Татьяна Голикова ярилаа. Тиймээс “ажлын байр эрж хайх хугацаа хэмнэх вэб хуудас” нээж байна. «Өнөөгийн байдлаар тус банкны мэдээллийн санд 740 мянган ажлын байр байна. Ажил эрж хайхад бэрхшээл гарах нь гарцаагүй. Тухайн хүн дээд зэргийн богино хугацаанд хариулт авахын тулд боломжтой бүх механизмыг бид авч үзэнэ. Ажлын байрны мэдээлэл сард хоёр удаа өөрчлөгддөг ч, хэтдээ өдөр бүр өөрчлөгдөнө» гэж Т.Голикова хэллээ. Эдийн засгийн хямарлын энэ үед ажлын шинэ байр бий болгох, боловсон хүчнийг бэлтгэхэд түлхүү анхаарна. 2009 онд урьд төлөвлөсөн холбооны хөрөнгө оруулалтын хэд хэдэн төслийг хэрэгжүүлнэ. Одоогоор ийм 15 төсөл байна. Төслийн хүрээнд Оросын хөдөлмөрийн зах зээлд 20 мянга гаруй ажлын байр бий болгоно. Ажлын байртай холбоотой бэрхшээлтэй асуудал үүссэн тэр газар шинэ үйлдвэрлэлийг нэвтрүүлнэ. Тиймээс ажлын шинэ байр бий болохын зэрэгцээ эдгээр бүс нутгийн түгшүүрийг арилгахад тус болно. Үүнээс гадна Боловсрол, шинжлэх ухааны яам ажлын боловсон хүчний эрэлт буурах үзэгдэл бага байх эдийн засгийн салбарыг тодорхойллоо. Дунд мэргэжлийн зарим сургууль энэ чиглэлээр боловсон хүчин бэлдэнэ. Хаана унахаа мэдсэн бол сүрэл дэвсэх байсан гэж оросууд ярьдаг. Эдийн засгийн хямарлын нөхцөлд засгийн газрын хэрэгжүүлж байгаа арга хэмжээг дүгнэж үзэхэд засгийн газар эдийн засгийн хямарлын сөрөг үр дагавраас оросын иргэдийг дээд зэргээр хамгаалж, ажлын байраар хангахын тулд боломжтой бүхнийг хийж байна.

<сонсох>