Foto http://stud.ibi.spb.ruӨнгөрөгч 2008 онд Орос, Монголын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаанд Монголтой хиллэж буй оросын бүс нутгууд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн билээ. Монгол улстай 1275 км нутгаар хийллэдэг, гарал угсаа, соёлын хувьд нэг Буриадын бүгд найрамдах улс эдгээрийн тоонд багтаж байна. Монгол улсад суугаа Буриадын бүгд найрамдах улсын төлөөлөгчийн газрын удирдагч Владимир Ганжуров манай тусгай сурвалжлагч Ольга Павловичид ийнхүү ярив.
В.Ганжуров: «Орос, Монголын бүс нутгийн хамтын ажиллагаанд Эрхүү муж нэгдүгээр байрт орж байна. Манай хоёр орны нийт бараа эргэлтийн 70 гаруй хувь нь энэ мужид ноогддог. Эрхүү мужаас эдийн засгийн хүчин чадлын хувьд доогуур Буридын бүгд найрамдаг улс энэ үзүүлэлтээр хоёрдугаар байрт орсон юм. Тус бүгд найрамдах улс үндсэндээ хүнсний бүтээгдэхүүн Монгол Улсад экспортолдог. Тухайлбал гурил, гурилан бүтээгдэхүүн, гоймон, тос, ундаа зэрэг бүтээгдэхүүнийг нийлүүлдэг. Үүнээс гадна бид Монголд боловсруулаагүй модон материал, машин угсралтын бүтээгдэхүүн нийлүүлдэг. Буриадын бүгд найрамдах улс Монгол Улсад 2008 онд хэдий хэмжээний бүтээгдэхүүн экспортолсон нарийн тоог хараахан гаргаагүй байна. Энэ тоо 2007 оныхоос илүү болохыг хэлэх байна».
Асуулт: Буриад, Монгол улсын хамтран ажиллаж байгаа тэргүүн зэргийн ямар салбар байна вэ?
В.Ганжууров: «Хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаа хамгийн эрчимтэй өрнөж байна. Бид энэ тэргүүн зэргийн чиглэлээр хамтран ажиллаж байсан, цаашид ч хамтран ажиллана. Буриадад өөрчлөлт, шинэчлэлийн үед монголоос авдаг махны үйлдвэрийн ажил зогссон билээ. Эдгээр үйлдвэрүүд олон жилийн турш түүхий эдийн 90 орчим хувийг монголоос импортолдог байжээ. Бид 5-6 жилийн өмнөөс Монголоос бага хэмжээгээр хөлдөөсөн мах импортоор авч эхэлсэн. Энэ мах хүрэлцэхгүй байна. Зөвлөлтийн үеийнх шиг Монголоос амьд мал авах асуудал өнөөгийн байдлаар чухал асуудлын нэг хэвээр байна. Буриадын бүгд найрамдах улсын ерөнхийлөгч Вячеслав Наговицын өнгөрсөн жил Монгол Улсад айлчлах үеэр Монголоос Буриадад амьд мал туух тухай шийдвэрийг хоёр орны засгийн газар хоорондын комисс дэмжсэн юм. Энэ асуудал хариуцсан хамтарсан тусгай байгууллага байгуулсан. Харамсалтай нь хүнд сурталын улмаас 2008 онд амьд мал тууж чадсангүй. Энэ онд энэ ажил өрнөнө гэж найдаж байна. Буриадын бүгд найрамдах улс, Монгол Улс өнгөрсөн жил монголоос Буриадад хонь тууж аваачих гэрээнд гарын үсэг зурсан юм.
    Хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааны хоёр дахь чухал асуудал нь газар эзэмших явдал юм хэмээн Владимир Ганжуров үргэлжлүүлэн хэллээ. Монгол улс атар газар эзэмших гурав дахь шатны хөтөлбөрийг баталсан. Монгол улс ОХУ-ын ойрын бүс нутагтай атар газар эзэмшихэд идэвхтэй хамтран ажиллаж байна. Буриадын бүгд найрамдах улс өнгөрсөн жилд монголын газар тариаланчдад эрдэс бордоо, буудаа нийлүүлсэн билээ. Монгол улсад “Атар газар эзэмших” гурав дахь шатны хөтөлбөрийн хүрээнд 2007 оныхоос 1,8 дахин их буудаа хураасан юм. Буриадын ногоочид монголын түншүүддээ ихээхэн тусламж үзүүлсэн байна. Тэдэнд тариалангийн төмс, жимс, ногооны суулгац өгсөн.
    Төгсгөлд нь Буриадын засгийн газар 2008 онд Буриадын бүгд найрамдах улс, Монгол улсын эдийн засгийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж байгаа автомашин болон явган зорчигчийг нэвтрүүлэх “Хяхт” олон улсын шалган нэвтрүүлэх цэгийн үйл ажиллагааг дээшлүүлэхэд их зүйл хийсэн. Энэ цэг “Хил” Холбооны зорилтот хөтөлбөрт багтсан юм. 2009 онд энэ цэгийг цаашид шинэчлэх төслийн баримт бичгийг боловсруулахаар төлөвлөсөн. 2010 оноос энэ ажил эхэлнэ. Оросын хилийн ойролцоо өнгөрсөн оны 11-р сард нээгдсэн “Алтан-Булаг” чөлөөт худалдааны монголын бүсийн ажилд Буриадын бизнесийнхэн идэвхтэй оролцож байна. Тус бүгд найрамдах улсын худалдаа аж үйлдвэрийн танхим энэ бүст 14 га газар түрээсэлж, төлөөлөгчийн газраа ажиллуулж байна».

<сонсох>