Европт оросын хийг дамжуулагч, хэрэглэгч орнуудын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах тухай зөвлөлгөөн 1-р сарын 15-нд эхэлж магадгүй байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн саналаар Европын Холбооны удирдлага, мөн “хөх түлшийг” дамжуулахыг зогсоосноос хохирсон улс орнуудын оролцсон ийм уулзалтыг энэ бямба гаригт Москвад зохион байгуулж болно. Тэр хэлэхдээ: «Энэ дээд хэмжээний уулзалтаар нэгдүгээрт дор хаяж хоёр асуудлыг авч үзэх, тухайлбал нэгдүгээрт хямарлыг эцэс болгохыг оролдох, хоёрдугаарт ирээдүйд ийм хямарал гарахаас урьдчилан сэргийлэх, бусад улс оронд тогтсон улс төрийн байдлын барьцаа болох ёсгүй. Украины ерөнхийлөгчийн үйлдлээс ОХУ-тай хийсэн тохиролцоог тасалдлаа хэмээн Украины засгийн газрын тэргүүн түүнийг буруутгаж байна. Энэ бол тэдний дотоод хэрэг. Харамсалтай нь өнөөгийн байдлаар бид сүүлийн үед Украинд дэгдсэн улс төрийн хямарлын барьцаа болж байна». Орос улсын ерөнхийлөгчийн саналын тухайд албан ёсны Киев үр нөлөөгүй байр суурь илэрхийлж байна. Тухайлбал Украины ерөнхийлөгч Виктор Ющенко Москвад хийн дээд хэмжээний уулзалт зохион явуулахын эсрэг байгаагаа илэрхийлж, үүний оронд европын нэг нийслэл Прага хотыг санал болгожээ. Ерөнхий сайд Юлия Тимощенко юуны түрүүнд энэ уулзалт төвийг сахисан нутаг дэвсгэрт дээд түвшинд болох ёстой гэж үзэж байна. Үүний зэрэгцээ Украин улс хий тээвэрлэх системээр хөлдөж байгаа Европт урьдын адил оросын хийг дамжуулахгүй байгааг олон улсын ажиглагчид тэмдэглэжээ. Цаашид оросын хийг Европт нийлүүлэхэд саад тавих нь эргэлзээгүй байгаа Киев оросын хийг дамжуулахад шинэ нөхцөл тавьсаар байна. Тухайлбал Украины “Нафтогаз” компани оросын “Газпром” компаниас ”хөх түлшийг” дамжуулахын тулд технологийн хэрэгцээнд 1,5 тэрбум гаруй шоо метр байгалийн хий өгөхийг шаарджээ. Оросын хийг хулгайлахыг хуульчилж, Украин хий дамжуулах давуу эрхээрээ далимдуулан европын хэрэглэгчдийг барьцаалж байгаагаас энэ нь өөрцгүй юм. Киевийн буруугаас хийн хямарал гүнзгийрч байгаа энэ тохиолдолд европчүүд тэвчээр алдарч, маргалдагч талуудын тухайд өнөө хүртэл төвийг сахисан байдлаа алдаж байна. Технологийн хий байхгүй гэдэг нь хий нийлүүлэхэд саад хийх шалтгаан биш болохыг Европын Холбоог даргалж байгаа Чехийн ерөнхий сайд тодорхой мэдэгдсэн. Серби, Итали, Румынийн засгийн газрын тэргүүн нар Украины үйлдлийг олон нийтийн өмнө буруушаасан билээ. Хийн нөөц шавхагдаж байгаа, бусад эх үүсвэрээс үүнийг нөхөх байдал дордож байгаа, Киевийн үйлдэлд сэтгэл дундуур байгаа байдал европын бусад оронд улам ихсэх нь гарцаагүй.

<сонсох>