АНУ-ын шинэ ерөнхийлөгч Барак Обамын засаг захиргаа олон улсын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд багтсан чухал асуудлаар Орос улстай үр нөлөөтэй хамтран ажиллахад бэлэн байна. Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд нэр дэвшиж байгаа Хиллари Клинтон өөрийг нь энэ албан тушаалд батлах асуудлаарх сенатын хэлэлцүүлгийн үеэр ийнхүү мэдэгдэв. АНУ-ын ирээдүйн Төрийн нарийн бичгийн дарга сенатын хорооны гишүүд, гадаад, дотоодын дэмжигчдийн итгэлийг даах бүх үндэслэл бий. Түүний хэлсэн үг, агуулга нь Дипломат албаны тэргүүн Кондолиза Райсын Оросын талаарх үе үе дайсагнасан эрс тэрс мэдэгдлээс нэлээд ялгаатай байна. Орос улсын ашиг сонирхол, байр сууринаас Хиллари Клинтоны хэлсэн үгийг дүгнэн, дараах зүйлийг онцлон тэмдэглэе. АНУ цэргийн хүч хэрэглэхийн оронд дипломат харилцаанд онцгой анхаарал хандуулна гэж тэрээр тэмдэглэллээ. Америк олон улсын хамгийн хүнд асуудлыг дангаар шийдэх боломжгүй болохыг тэр хүлээн зөвшөөрсөн нь чухал юм. АНУ-ын ерөнхийлөгч Жорж Бушийн засаг захиргаа харгалзахыг хүсэхгүй байсан гарцаагүй бодит нөхцөл болох олон туйлт ертөнцийг хүлээн зөвшөөрснийг илтгэж байна. Хатагтай Клинтон цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх дэглэмийг бэхжүүлэх, стратегийн давшилтын зэвсгийг бууруулах талаар Орос улстай гэрээ байгуулах бодолтой байгаад Москва онцгой сэтгэл хангалуун байна. Москва эрт дээрээс Вашингтонд уриалсаар байгаа цөмийн туршилтыг бүх нийтээр хориглох тухай Гэрээг батлахад сенаттай хамтран ажиллахад бэлэн байгаагаа тэр мэдэгдсэн юм. Барак Обамын засаг захиргаа Цагаан ордонд ирснээр орос-америкийн харилцаа дээшилнэ хэмээн үзэж байгаа хүмүүсийн найдварыг Хиллари Клинтоны сенатад хэлсэн хөтөлбөрийн үндсэн санаа бэхжүүлж байна. АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч ирээдүйн Төрийн нарийн бичгийн даргын хэлснийг үнэхээр амьдралд хэрэгжүүлбэл Оросын зүгээс бүх талын дэмжлэг хүлээнэ. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев, ерөнхий сайд В.Путин нар харилцан ашиг сонирхолыг харгалзсаны үндсэн дээр АНУ-ын шинэ удирдлагатай харилцан ашигтай, тэгш эрхийн үндсэн дээр үр бүтээлтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа нэг бус удаа илэрхийлсэн билээ. Манай хоёр орны ард түмэн төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгт бүхэлдээ ашигтай юм.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав