“Хийн дайныг” өдөөж байгаа буруутан Киев болохыг европчүүд мэдэж авлаа. Еврокомиссийн хянагчид Украин оросын хийг өөрийн нутгаар дамжуулахад саад хийж байгааг тэд мэдлээ. Орос, Украины хооронд 3 жилийн өмнө хийн асуудлаар анх хямарал дэгдсэн тэр үеийнхээс өнөөгийн нөхцөл байдал үндсээрээ ялгаатай байна. Тэр үед европчүүд голдуу Орос улсыг буруутгаж, Украиныг зөвтгөж байсан юм. Одоо бараг хэн ч ийм байр суурьтай биш байна. Түүгээр ч барахгүй Украинтай дэгдсэн хийн маргаанд “Газпром” компанийн байр суурийг европ улам их ойлгож байна. Хийг европын хэрэглэгчдэд дамжуулахад хориг тавьсан Киевийн хариуцлагын талаарх Москвагийн байр суурийг Румыний ерөнхийлөгч Траян Бэсеску, Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони нар дэмжиж байна. Орос улсын хийн түншүүд тухайлбал германы “Рургаз” оросын хийн нийлүүлэхэд ямар ч саад байхгүй ч, Украины хаалтын улмаас хий дамжуулахад бэрхшээлтэй байгааг тэмдэглэсэн юм. Украин хийгээр далимдуулан сүрдүүлэхэд Европ хохирч буйг шинжээчид хүлээн зөвшөөрч байна. Германы гадаад бодлогын асуудал эрхэлсэн Зөвлөлийн дарга Александр Рарын мэдэгдсэнээр Украины хувьд болсон үйл явдал ноцтой сөрөг үр дагавартай тухайлбал евроатлантын байгууллагад нэгдэх сөрөг нөлөөтэй юм. Украинд “улбар хувьсгалын” дараах шиг хохирогчийн дүрд хэн нэг нь тоглохыг бодсон бол тэр буруу боджээ гэж шинжээч үзэж байна. Жижиг түнш илүү хүчтэй нэгнийгээ өдөөн хатгах чадалтай болохыг өрнөд ойлгосон тул “хохирогчийн” талд зогсохоо больсон юм. Думын олон улсын асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Константин Косачев хийн маргааныг хэлэлцэх Европарламентын хурал болох Стратсбургийг зорихын өмнө ийнхүү мэдэгдсэн юм. «Украинд “улбар хувьсгалыг” эргэж харалгүй, үг дуугүй дэмжсэн урьдын алдаанд дүгнэлт хийж байгаа нь гарцаагүй. Украины улс төрийн удирдлага найдаж байсан тэр дэмжлэг Европт байхгүй. Украинд болж байгаа бүхэнд гүн гүнзгий түгшиж байна. Туслахыг чармайж байна. Украин энэ тусламжийг зохих ёсоор ашиглах нөхцөлтэйгээр тусална. Харин үүнд хэн ч итгэхгүй байна» гэж парламентын гишүүн тэмдэглэв. Орос улс хий нийлүүлэхийн тулд боломжтой бүхнийг хийж байна гэж Европын бизнесийн холбооны удирдах дарга Райнер Хартман дахин баталсан юм. Бидний үзэж байгаагаар хий дамжуулах энэ хямаралд анхаарал хандуулах ёстой. Орос улс 35 жилийн турш Европт тасралтгүй хий нийлүүлж байна. Энэ хугацаанд ганц ч удаа энэ асуудлыг улс төржүүлээгүй билээ. Бидний үзэж байгаагаар хий нийлүүлэхтэй холбоотой асуудал улс төртэй холбоотой тиймээс зөвшилцөлд хүрэхэд улам төвөгтэй болж байна. Хий дамжуулахтай холбоотой хүнд байдлыг үл харгалзан Орос улс дээд зэргээр бүхнийг хийж байгааг бид баталж байна.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав