Украин оросын хийг Европт хүргэхэд замаас нь дахин санаатай авч эхэллээ. “Хөх түлшийг” европын хэрэглэгчдэд нийлүүлэх “Газпром” компанийн оролдлого мягмар гаригт амжилтанд хүрсэнгүй. Дамжуулах хоолойгоор хий нийлүүлээгүй байна. Украины тал хий дамжуулахад хаалт хийжээ. Украины засаг захиргаа ийм үйл явдалд урьдаас бэлтгэж байсан. Украины хийн тээврийн систем шинэ жилийн эхнээс Европт хүргэх хийг дотоод хэрэглээнд ашиглахаар бодож байжээ. “Газпром” компанийн Украины хийн тээврийн системээс авсан захидал үүнийг баталж байна. Үүнд 2009 оны 1-р сарын 1-ээс украины систем автономит журмаар ажиллаж хийн урсгалд өөрчлөлт оруулахаар тусгажээ. Гурван талын протоколд Украины тал Оросын хийг саадгүй дамжуулж, Европт хүргэх баталгаа гаргах үед энэ бүхэн тодорхой болсон юм. Одоо “Нафтогаз Украина” компани дамжуулах хоолойд хий дүүргэх шалтгаанаар нэмж 140 сая шоо метр хий нийлүүлэхийг шаардаж байна. Украины нутаг дэвсгэрт дамжуулах хоолойд байсан оросын хийг Украин хааж, хулгайлсан байж болох юм. Украины удирдлагын энэ байдал хариуцлагагүй, эсвэл 1-р сарын 12-нд Орос улс болон Европын Холбоотой байгуулсан гэрээг тасалдуулах зорилготой байсныг илтгэж байна. Хий дамжуулахыг сэргээх асуудлыг зохицуулах Оростой байгуулсан гэрээнд гарын үсэг зурахад дэмжлэг үзүүлэхийг Украины ерөнхийлөгч Виктор Ющенко Европоос хүссэн байна. Украины нутгаар оросын хий нийлүүлэх технологийн нөхцөл нь 2008 оны 12-р сарын 31-нд байдлаар хий дахин нийлүүлэхэд оршиж байна. “Нафтогаз Украина” гэрээний асуудлаа “Газпром” компанитай зохицуултал Европ оросын хий авах боломжгүй болохыг ерөнхийлөгч Ющенкогийн мэдэгдлээс тодорхой байна. Орос улс Европын Холбоог илт сүрдүүлж байна. “Газпром” компанийн удирдах даргын орлогч Александр Медведев энэ тухай мэдэгдэхдээ: «Бид удирдаж үл болох эрсдэлтэй тулгараад байна. Бид Европын Холбооны түншүүдтэй хамт хий дамжуулагч орны алхамыг зөв голдрилд оруулахыг оролдож байгаа энэ үед хоёр талын төдийгүй олон талын харилцаанд энэ эрсдэлтэй тулгарч байна. Хойд болон Өмнөд урсгал гэх мэт төслийг хэр хурдан хэрэгжүүлнэ ирээдүйд төдий чинээ баг эрсдэлтэй тулгарна». Украинтай болж байгаа бүхэн хийн экспортын маршрутыг төрөлжүүлж, дамжуулах хийн эрсдлийг бууруулах шаардлагатай болохыг дахин баталж байна.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав