Цуцашгүй аялагч Федор Конюхов аялалд гарахаар зэхэж байна. Энэ удаа тэрээр Их Торгоны замаар аялна. Дэлхий дахинаа нэр нь цурайтсан аялагч манай сурвалжлагч Надежда Красовт бэлтгэж буй аялалынхаа талаар ярисан юм.
Асуулт: 2009 оны 5-р сард та Их Торгоны замаар аялах гэж байна. Аялал яамар зорилготой вэ, үүнд хэрхэн бэлтгэж байна вэ?
Ф.Конюхов: “Халимагийн ард түмэн сайн дураар Орос улсын бүрэлдэхүүнд орсны 400 жилийн ойд зориулан энэ аялалыг зохион байгуулж байна. “Их торгоны зам” аялал Монгол, Хятад, Казахстан, Волгоград мужийг дайран Халимагийн нийслэлд өндөрлөнө. Нийт 7 мянган км зам туулна. Бид 8 сарын турш тэмээ, адуугаар аялна. Зөвхөн адуу мал тээврийн хөсөг байна. Аялалд лал, будда, христосын гурван шашин шүтдэг, янз бүрийн орны хүмүүс оролцоно. Аялалд оролцох 40 эрдэмтэн бүх замыг туулахгүй. Тэд нэг, 2 сараар ирэнэ. Харин аялалд археологич, түүхч, амьтан судлаач, экологичид оролцоно. Аялал эрдэм шинжилгээ танин мэдэхүйн чанартай байна”.
Асуулт: Тал нутгийг судлах нь аялалын нэг зорилт гэж би сонссон юм байна. Та Халимагийн Берген тосгоны хүндэт иргэн болсон гэсэн.
Ф.Конюхов: “Бид энэ төслөө тал нутгийн тухай төгсгөнө. Төслийг Халимагт судалж байна. Манай тал нутгийг Байгаль нуур шиг хуулиар хамгаалах хэрэгтэй. Бид үүнд оролцсон. Амьтны ертөнцийг хамгаалах шаардлагатай болохыг бид харуулах бодолтой байна. Тухайлбал халимаг үүлдэрийн тэмээ, адууг хамаалах хэрэгтэй. Бид Хүнс, Хөдөө аж ахуйн яамтай нягт хамтран ажилладаг”.

<сонсох>