Санал асуулгаар Оросын 25 хүртлэх насны залуусын олонх нь тойрог замд сансрын жуулчны хувиар очих бодолтой байна. Сансарт очих тасалбар асар үнэтэй тул биелэхэд хэцүү мөрөөдөл юм. Мөрөөдлөө биелүүлэх өөр нэг арга байна. Сайн инженер болоод пуужин-сансрын салбарт ажиллаж, аажимдаа сансрын нисэгчдийн эгнээнд элсэх боломжтой. Одот ертөнцөд дурласан хүмүүс тэнд хэрэгтэй. “Энергия” Оросын пуужин сансрын корпорацид 40 жил залуу эрдэмтдийн бага хурал зохион байгуулж байна. Энэ бага хурлаар нэр хүндтэй их дээд сургуулийн ахлах курсын оюутнууд, чадалтай залуусыг сансрын салбарт сонгон шалгаруулахад тус болдог. Удирдлагын тоот системээр тоноглогдсон “Прогресс” ачааны шинэ хөлгийг хөөргөх үед энэ бага хурлыг зохион байгууллаа. “Энергия” компанийн олон залуу ажилчин энэ хөлгийг бүтээхэд оролцжээ. Ээлжит хөлгийг хөөргөсөн тухай мэдээ сонсоод, үүнийг бүтээхэд гар бие оролцсон гэж бодохоор сайхан санагдаж байсан гэж залуу инженер Татьяна Хмелина ярьж байна. Тэрээр энэ байгууллагад ажиллаад удаагүй ч, сансрын салбарт бүх насаараа ажиллахаар шийджээ гэлээ. Дотоодын сансрын хөлөг бүтээх боловсон хүчний нөөцийг бүрдүүлж байгаа олон залуу мэргэжилтнүүдийн нэг юм. Зөв хүсэл зоригтой, шинэ санаагаар дүүрэн, дээд зэргийн боловсролтой ховор мэргэжилтнүүд сансрын салбарт хэрэгтэй байна хэмээн сансрын нисэгч, Орос улсын баатар Александр Калери хэллээ. “Хэрэв би залуу байхдаа бизнес эсвэл худалдаа эрхэлдэг байсан бол уучлаарай уйдаж үхэх байсан байх. “Гусарская баллада” киног санаж байна уу? Оросын домогт жанжин Михаил Кутузов хэлдэг: “Залуу хүн байж штабт ажиллаж залхахгүй байна уу?” Явж дарь үнэрлэ”. Энэ бол залуу насны хувь зохиол, тодорхой бодит ажил”. Залуусыг үйлдвэрт ажиллуулж, дээд зэргийн ангиллын мэргэжилтэн бологохын тулд тэднийг сургаж, хамгийн гол нь сонирхолыг нь сансарт татах хэрэгтэй. Тиймээс шинжлэх ухаан-техникийн ач холбогдлыг бага наснаас таниулах хэрэгтэй гэж Бурденкогийн нэрэмжит Воронежийн улсын анагаах ухааны академийн биологи, экологийн тэнхимийн туслах Дмитрий Атяшкин ярьж байна. Тэнд саяхан сансрын биологийн музей нээгдсэн юм. “Сансарт хүн нисгэхэд манай улс, нутаг нэгтнүүд маань ихээхэн үүрэг гүйцэтгэснийг Анагаах ухааны академи болон бусад их дээд сургуульд суралцаж байгаа оюутнууд мэдэх естой. Энэ үеийнхэн манай залууст үлгэр дууриалал болох естой” гэж Д.Атяшкин хэллээ. Оросын сансрын нисэгчид их ирээдүйтэй болох нь эргэлзээгүй. Саран дээр оросын бааз байгуулахаар төлөвлөж байна. Ангараг гариг дээр аялахаар бэлтгэж байна. Олон улсын сансрын станц ашиглалтаас гарах хараахан болоогүй. Тэгэхлээр жил ирэх тусам залуу боловсон хүчний хэрэгцээ байна. Оросын залуус сансарыг сонгож байна.

<сонсох>