Одоо залуу экологичид насанд хүрэгчидтэй эн зэрэгцэн хотын асуудлыг шийдэхэд оролцож байна. Москва хотын Думд болсон хотын анхны экологийн хурлын үеэр сурагч, оюутнууд хүрээлэн буй орчныг хамгаалах асуудлыг мэргэжилтнүүдийн хамт хэлэлцэв. Форумд залуучуудын хэдэн зуун төслийг танилцуулсан юм. Хамгийн сонирхолтойг нь хотын экологийн хөтөлбөрт оруулна. Агаар, усыг цэвэр байлгах, авто хөсгийн агаарт цацаж байгаа хорт бодисыг бууруулах, хогийг дахин боловсруулж, устгах зэрэг асуудалд хотын экологийн асуудал хариуцсан охид, залуус түгшиж байна. Тэд шинэ санаа, урам зоригоор дүүрэн байна. Залуус төслөө эцсийг нь хүртэл хамгаалж, үзэл баримтлалын давуу талыг хэдэн цагаар ч тайлбарлахад бэлэн. Нийслэлийн нэгэн сургуулийн сурагч Михаил Яшин нэг агийнхантайгаа хамт хэмжээгээр 2-т ордог Москва хотын ойн цэцэрлэгт хүрээлэнгийн нэг Битцевскийн ойн экологийн байдалд мониторинг хийжээ. Залуус нийслэлийн автомашины гомоохон гол шугам болох Москвагийн тойрог автомашины зам МКАД-ын ногоон бүсийн орчмын шууд нөлөөг судалжээ. «Хлоридоор их бохирдсон. Өвөл цас, мөсийг хайлуулахын тулд янз бүрийн химийн бодис цацаснаас хлоридын бохирдол их байж магадгүй юм”. Залуу экололгичид нийслэлийн МКАД-ын замыг цэвэрлэхэд ашиглаж байгаа бодисын бүтцийг өөрчлөх, химийн бодисыг бууруулах шаардлагатай гэж дүгнэжээ. Хотын засаг захиргаа тэдний судалгааг үзээд, байдлыг засч залруулна хэмээн амласан тухай залуус ярьж байна. Залуучуудын санаачилгыг хэрэгжүүлж байгаа нэг жишээ ердөө энэ юм. Залуучуудын парламентын хөтөлбөрийн ачаар дээр санаачилгуудыг хэрэгжүүлж байна. Хотын амьдралыг сонирхож, тулгамдсан асуудлыг шийдэхэд идэвхтэй оролцоход бэлэн байгаа залуусыг энэ төсөл нэгтгэсэн гэж Нийслэлийн парламентын дэргэдэх Залуусын Думын гишүүн Кирилл Шитов ярьж байна. Тэр хэлэхдээ: “Москва хотноо хангалттай хүчтэй, хангалттай олон хүнийг хамарсан залуусын парламентын хөдөлгөөн байгуулагдсан. Энэ хөдөлгөөн нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдэж чадна. Бид янз бүрийн төсөлд төр засгийн анхаарлыг хандуулж, эдгээр төслийг хэрэгжүүлнэ гэдэгт итгэлгтэй байна”. Хотын залуу иргэдийн гаргасан санаа үнэхээр төр засгийн төлөөлөгчдийн сонорт хүрч, Москва хотынхонд мэдэгдэхүйц ашиг өгч байна. Бензин түгээх газар чанаргүй түлш түгээж байгааг илрүүлэх ажил дүүргийн хэмжээнд өрнөж байсан бол аажимдаа нийт хотыг хамарсан ажиллага болон өргөжсөн гэж Москва хотын Думын экологийн асуудал эрхэлсэн комиссийн дарга Вера Степаненко ярьж байна. «Залуус чанаргүй түлш түгээж байсан станцуудад эсэргүүцлийн цуглаан хийснийг би санаж байна. Энэ станцуудыг экологийн хууль зөрчигчдийн жагсаалтад оруулсан. Тэнд худалдаж байгаа бензин чанарын шаардлага хангахгүй байгаа юм. Байгаль хамгаалах нутаг дэвсгэртэй холбоотой олон арга хэмжээ болж байна”. Депутатын хэлснээр залуус экологийн аливаа асуудлыг хэлэлцэж, түүнийг шийдэх хувилбарыг санал болгоод зогсохгүй хүрээлэн буй орчныг сайжруулах хөтөлбөрт их идэвхтэй оролцдог байна. Намар нийслэлийн ойн нэг цэцэрлэгт хүрээлэнд “Ойн өдрүүд” байгаль хамгаалах ажиллагаа дуусчээ. Оюутан, сурагчид цэцэрлэгт хүрээлэнгээс царс модны 300 кг гаруй болсон самар түүж, түүнийг Калужскийн “Угра” цэцэрлэгт хүрээлэнгийн ажил нэгт хүмүүст өгчээ. Тэгэхлээр 20 жилийн дараа Оки голын эрэг дээр гараар тарьсан царс мод ургана гэсэн үг юм. “Угра” цэцэрлэгт хүрээлэнд Москва хотыг цөлжихөөс хамгаалдаг ойг сэргээж байна.

<сонсох>