“Шөнийн харуул” хөдөлгөөний удирдагчийг цагаатгасан нь түүхийг гуйвуулж, амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг гутаан доромжлохыг оролдсон этгээдүүдийн хувьд ялын тогтоол юм Эстонийн шүүх Дмитрий Линтер, Максим, Рев, Марк Сирык, Дмитрий Кленский зэрэг “Хүрэл цэрэг” хөшөөг хамгаалсан хүмүүсийг цагаатгасантай холбогдуулан Орос улсын Гадаад хэргийн яам энэ тухай мэдэгдэв. “Оросын дуу хоолой” радио сонсогчдод энэ сэдвийн материалыг хүргэе. Эстонийн засаг захиргааны захирамжаар 2007 оны 4-р сард Таллин дахь ахан дүүсийн булшийн Чөлөөлөх дайчны хөшөөг зайлуулсан байна. Энэ үйлдэл нь дэлхийн хоёрдугаар дайнд Эстонийг германы фашистуудаас чөлөөлсөн цэргүүдийг гутаан доромжилсон хэрэг хэмээн тус улсын орос хэлтэй хүн ам үзэж, дургүйцсэн юм. Олныг хамарсан жагсаал цуглаан болж, цагдаагийхан тэднийг тараажээ. Энэ үеэр 1200 гаруй хүнийг саатуулсан байна. Орос улсын иргэн Дмитрий Ганин амиа алдсан юм. Тэр үед ерөнхий сайд Андрус Ансип түүний хэлснээр эмх замбараагүй байдал үүсгэсэн этгээдүүдийг шүүхэд татахыг шаардсан байна. Болсон үйл явдлын хариуцлагыг олон нийтийн байгууллагын удирдагчдад тохохыг оролдож байв. Эстонийн өнөөгийн удирдлагыг дэмжиж байгаа өнгөрсөн дайныг тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүмүүсийг шүүх шүүн гэсгээнэ гэж тэд найдаж байсан. Дайныг бүгд хүлээн зөвшөөрснөөс өөрөөр тайлбарлажээ. Тайлбарын гол санаа нь фашизмыг сэргээхэд оршиж байна. Энэ нь нацист германы тахалын эсрэг гартаа зэвсэг барин тулалдсан хүмүүсийн дурсгалыг харлуулж байгаа хэрэг юм. Гитлерийн Германы талд дайтаж байсан эх орноосоо урвасан хүмүүсийг хүндэтгэж байна. Үүний улмаас Чөлөөлөх дайчны хөшөөг шилжүүлжээ.Шүүх хурал 2008 оны 1-р сард эхэлсэн юм. Таллины удирдлагын найдаж байсан шийдвэр гаргасангүй. Шүүх буруутгагдаж байгаа этгээдүүдийн үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн үзэж, бүрэн цагаатгажээ. Хуулиар шударга ёсыг сэргээсэн. Эстонийн төр засгийн санаачилсан гутамшигт түүх эцэс болсон гэж үзэж болохгүй гэж Оросын парламентын гишүүн Константин Косачев хэллээ. «Энэ түүх төгсөөгүй. Болсон үйл явдалд шууд хариуцлага үүрэх ёстой Эстонийн засаг захиргаа огцрох, эсвэл “Хүрэл хөшөөг” шилжүүлж, хөшөө дурсгалыг эвдэж сүйтгэсэн үйлдлээр гутаан доромжилсон хүмүүсээс албан ёсоор уучлалт хүсэхээс нааш энэ түүх төгсөхгүй». Түүхийг гуйвуулах, үндсэрхэг үзэл, шинэ нацист уур амьсгалыг түгээн дэлгэрүүлэх үйлдэл эстонийн шүүх хууль ёсны зохих үнэлгээ өглөө гэж Эстонийн фашизмын эсрэг хороо үзэж байна.

<сонсох>