Эр араатан үлэг гүрвэл үр зулзагаа бөөцийлдөг байжээ. Зарим төрлийн теропод үлэг гүрвэл хэд хэдэн эм үлэг гүрвэлтэй хээлтэж, өндгөө өөрөө дардаг байж. АНУ, Монголын нутгаас олсон олдвороос эрэгчин үлэг гүрвэл үр зулзагаа асран тойлдог байсныг баталсан юм. Энэ ер бусын олдворын талаарх “INFOX.ru” вэб хуудсанд тавьсан нийтлэлийг бид та бүхний анхааралд толилуулж байна. Махчин терпод үлэг гүрвэлийн эрэгчин нь гэрсэг, сайн асрагч байжээ. Тероподын нэг төрөл трудон биеийн хэмжээтэйгээ дүйцэх тархитай байсан тул хамгийн “ухаантай” үлэг гүрвэлийн нэг байжээ. Энэ үлэг гүрвэл 2 метр орчим урттай, 1 метр өндөр, 60 кг жинтэй, урд сарвуу нь шувууны далавчтай төстэй байжээ. АНУ-ын Монтана муж улсын их сургуулийн палентологч Дэвид Варриккио гурван төрлийн үлэг гүрвэлийн чулуужсан үлдэгдлийг орчин цагийн шувуу, матартай харьцуулсан байна. Хамгийн гол нь эрдэмтэд өндгийн ойролцоо хойд хоёр хөлөө зөрүүлэн суусан үлэг гүрвэлийн араг ясны учрыг ойлгохгүй байлаа. Палентологичид энэ ер бусын байрлалаас үүдээд магадгүй тероподууд өндгөн дээр суугаад тэрчигтээ үхсэн байж болох юм хэмээн бодож байжээ. Энэ халамжтай үлэг гүрвэл бүгд эр хүйстэй болохыг Вариккио тогтоосон байна. Өндөгөнд хийсэн дүн шинжилгээгээр үлэг гүрвэлийн хүйсийг эцэслэн тогтоожээ. Үхсэн теропод үлэг гүрвэл бүр 22-30 өндөг дарж байжээ. Вариккио тэдний жинг тооцоод нэг үлэг гүрвэл ийм их хэмжээгээр өндөглөх аргагүй хэмээн мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл зулзагын жин эцэг эхийн жингээс илүү байх аргагүй юм. Эрэгчин нь өндгөө дардаг төрлийн үлэг гүрвэлд энэ их хэмжээний өндөг хамаатай. Дарсан өндөгнүүдийн жин үлэг гүрвэлийн хэмжээнээс 2-3 дахин илүү болохыг палеонтологчид ажиглажээ. Өөрөөр хэлбэл эртний үлэг гүрвэл орчин цагийн эму, нанду тэмээн хяруул, өмнөд Америкийн тинаму шиг эрэгчин нь өндгөө дарж, хамгаалах үүрэг гүйцэтгэж, хэд хэдэн эмэгчин өндөглөдөг шиг байж ч болох юм. Ийм их өндөг нэг эрэгчин гүрвэл олон эмэгчинтэй байсныг гэрчилж байна гэж Варриккио үзэж байна. Энэ нь биологийн үүднээс ашигтай. Эмэгчин гүрвэл өндгөө дарах шаардлагагүй тул сайн хооллож, тэжээллэг бодис хуримтлуулж, их өндөглөдөг байна. Орчин цагт хөхтөн амьтны төрлийн ердөө 5 хувь нь үр төлөө хүмүүжүүлэхэд оролцдог. Шувуудын дунд энэ үзүүлэлт 90 хувиас давдаг. Орчин үеийн шувууд теропод эсвэл нэг өвгөөс гаралтай гэж үдэг. Үр зулзагаа халамжилдаг эцэг шувуудын хувьд ер бусын үзэгдэл биш болохыг Варриккиогийн судалгаа харуулж байна. Тэд үүнийг үлэг гүрвэлээс өвлөжээ. Зарим өндгийг АНУ-ын Монтана муж улс, заримыг нь Монголын нутгаас илрүүлсэн байна. Өндөгний асимметр хэлбэр, хальс нь өөр хоорондоо бараг адилхан байгаа нь эдгээр төрлийн үлэг гүрвэл орчин үеийн шувуутай нэг төрөл болохыг илтгэж байна. Халамжтай эцэг юунаас үхсэнийг эрдэмтэд мэдэхгүй байна. Юри галавын төгсгөлд үхсэн нь тодорхой байна. Монголын нутагт байсан төрөл элсэн шуурганы үеэр үхсэн байж болзошгүй юм.

<сонсох>