Орос, Европын Холбоо Украины нутгаар дамжуулан хий нийлүүлэх хяналтын комисс байгуулах тухай протоколд гарын үсэг зурлаа. ОХУ-ын ерөнхий сайд В.Путин Европын Холбоог даргалж байгаа Чехийн засгийн газрын тэргүүн Мирек Тополанектэй Москвад яриа хэлэлцээ хийсний дараа энэ тухай мэдэгдэв. Оросын талаас Засгийн газрын дэд сайд Игорь Сечин, “Газпром” компанийн тэргүүн Алексей Миллер нар баримт бичигт гарын үсэг зурлаа. Чехийн худалдаа, аж үйлдвэрийн сайд Мартин Ржиман Европын Холбоог төлөөлөн протоколд гарын үсэг зурав. Украин хараахан протоколд гарын үсэг зураагүй байна. Орос улс 1-р сарын 7-ны орой Украины нутгаар дамжуулан европын хэрэглэгчдэд хий нийлүүлэхээ зогсоосон юм. “Газпром” компанийн ерөнхий шалгалтаар хоолойгоор дамжуулсан хий Европт очоогүй болохыг тогтоожээ. Орос, украины нутаг дэвсгэрт олон улсын мониторингийн комисс ажиллаж эхлэхэд Украины нутгаар дамжуулан Европт хий нийлүүлж эхэлнэ. Ажиглагчдын бүрэлдэхүүнд “Газпром”, “Нафтогаз Украина”, Орос, Украины эрчим хүчний яам, европт оросын хийг хүлээн авч байгаа компани, хараат бус мониторингийн байгууллагын төлөөлөгчид багтах ёстой.

<сонсох>