Сансрын нисэгчид оросын шинэ судалгааны жижиг модулийг суурилуулах үндсэн зорилготой юм. 19 дэх аялалд оролцогчид хоёр дахь удаа задгай сансарт ажиллана. Дараагийн 20 дахь аялалд оролцогчид дахин задгай сансарт гарна. Зургадугаар сард төлөвлөсөн задгай сансарт гарах үеэр сансрын нисэгчид компьютер суурилуулсан “Орлан-МК” шинэ үеийн өмсгөл өмсөнө. Олон улсын сансрын станцад энэ өмсгөлийг илгээжээ. “Орлан-М” хуучин өмсгөлийг эрдэм шинжилгээний аппаратаар тоноглож, бичил хиймэл дагуулын хувиар дэлхийн тойрог замд гаргахаар төлөвлөж байна. “Орлан-М” өмсгөлийг шинэ жилийн өмнө сүүлчийн удаа шууд зориулалтаар нь ашигласан юм. Америкийн сансрын нисэгч Майкл Финк, оросын сансрын нисэгч Юрий Лончаков нар энэ өмсгөлтэй задгай сансарт гарсан байна. Тэд задгай сансарт 6 цаг ажиллаж, бүх даалгавраа биелүүлсэн юм. Тэд цахилгаан соронзон талбайг хэмжих тусгай зондыг станцын гадаргууд суурилуулсан гэж Москва орчмын нислэгийг удирдах төвийн албан ёсны төлөөлөгч Валерий Лындин мэдэгдсэн юм. Тэр хэлэхдээ: « Станцын гадна үүсдэг соронзон талбайг хэмжихэд энэ зонд хэрэгтэй юм. Уналтын тратекториор буусан хөлгийн нэг пиропатрон ажиллахгүй байгаа шалтгаан соронзон орны үйлчлэл байж магадгүй гэсэн хувилбар одоо давамгайлж байна. Тиймээс станцын эргэн тойрны байдлыг судлахаар шийдсэн юм. Зондыг америкийн хэсэгт чиглүүлсэн залгах хэсэгт байрлуулжээ. Учир нь уналтын траекториор буусан хөлгүүд хх хүч ялгаруулдаг нарны том зайны ойролцоо байсан юм. Станцын эргэн тойронд цахилгаан соронзон хүчтэй тайлба үүсгэж байна. Үүнээс гадна сансрын нисэгчид “Биориск-МСН” гурван чингэлэгийн хоёрыг станцад буцааж авчирчээ. Задгай сансарт байгаа чингэлэгт өнгөрсөн оны 6-р сараас хойш бактер, мөөг, ургамалын үр, таагүй, хуурай нөхцөлд хэдэн арван жил амьдрах чадалтай шумуулын өт зэрэг байгаа юм». Волков, Кононенко нар өмөнөх экспидицийн үеэр эхний чингэлэгийг авсан юм. Харин гурав дахь чингэлэгийг ирэх жил хүртэл үлдээсэн. Аппаратыг 2007 онд суурилуулсан бөгөөд задгай сансарт янз бүрийн материал, бактери ямар өөрчлөлт гарсныг судлахаар үе үе чингэлэгийг авдаг байна. Задгай сансарт энэ бактери материал сайн байдаг гэж мэргэжилтнүүд ярьж байна. “Биориск” туршилтын нэг зорилго нь бичил организмыг сансрын орон зайд урт удаан хугацаанд байлгах үндсэн боломжийг үнэлэх явдал юм.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав