НҮБ-ын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, онц тусламжийн зохицуулагч Жон Холмс энэ тухай мэдэгдэв. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Ойрх Дорнодын асуудлаар тогтоол баталсан ч, тус Газын зурвасын палестины хэсгийн байдал дээрдсэнгүй гэж тэр хэлж байна. Аюулгүйн Зөвлөлийн шаардлагыг үл ойшоож байна. Израилын хүчин Газын зурваст байлдааны ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Тэд өнгөрсөн шөнө 70 объектод цохилт өгсөн. Цэргийнхэн палестины 110 хүнийг урьдчилан нүүлгэсэн барилгад хамгийн их цус урсгасан буудалцаан болсон юм. Тэднээс 30 хүн үрэгджээ. Сүүлийн үеийн мэдээгээр израилийн ажиллагаа өнгөрсөн оны 12-р сарын 27-нд эхэлснээс хойш Газын зурваст 800 гаруй хүн үрэгдэж, 3 мянга гаруй хүн шархаджээ. Тус бүс нутагт хүлээн зөвшөөрөх аргагүй нөхцөл байдал үүсээд байна. Энгийн иргэд амь насаа алдаж байгаа ХАМАС бүлэг израилийн нутаг дэвсгэрт пуужингаар харваж, Израилийн хариу цэргийн ажиллагааг зогсоох хэрэгтэй. Үл нэгдсэн орнуудын санаачилгаар Женев хотноо зарлан хуралдуулсан НҮБ-ын хүний эрхийн асуудал эрхэлсэн Зөвлөлийн чуулганы үеэр НҮБ-ын хүний эрхийн асуудал хариуцсан дээд комиссар Наванетхем Пиллэй энэ тухай мэдэгдэв. Израилийн цэргийн ажиллагаа болж байгаа Газын Зурваст хүний эрхийг олонтаа зөрчиж байгаа нь “цэргийн гэмт хэргийн ангилалд оруулж болохоор” байна гэж тэр ойлгууллаа. Хүний эрхийн асуудал эрхэлсэн НҮБ-ын Дээд комиссар хүний эрхийн бүх зөрчлийг бүртгэх хараат бус олон улсын шинжээчдийг Израиль болон палестины нутаг дэвсгэрт ажиллуулахыг тэр санал болгосон юм. Түүний үзэж байгаагаар мөрдөн шалгалт явуулж, буруутныг тогтоож, хариуцлага тооцох ёстой. Өнөөгийн байдлаар хамгийн гол нь Ойрх Дорнодын байдлыг дордуулж, бүс нутгийн тогтворгүй байдлыг ихэсгэж байгаа хонзогносон халдлагыг эцэс болгох хэрэгтэй. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоол үүнийг эцэс болгох нөхцөл бүрдүүлж байна гэж Орос улсын Гадаад хэргийн орлогч сайд Александр Яковенко үзэж байна. Тэр хэлэхдээ: «Энэ тогтоол цаг үеээ олсон гэж бид үзэж байгаа. Бүс нутагт өрнөж байгаа эмгэнэлт үйл явдлыг харгалзан энэ тогтоолыг баталсан нь чухал юм. Сөргөлдөгч хоёр тал нэн даруй гал зогсоож, Газын зурвасаар израилийн цэргийг гаргахад тогтоолын гол агуулга оршиж байна». Цус урсгасан ажиллагаа үргэлжилсээр байгаа нь Изариль, Палестиныг хувааж байгаа ангалыг улам гүнзгийрүүлж байна. Израиль, палестины удирдагчид үүнд хариуцлагатай хандах ёстой.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав