“Хөх түлшийг” эцсийн хэрэглэгчдэд хүргэхэд хяналт тавих олон талын комисс байгуулах тухай протоколд Украин өнөө хир гарын үсэг зураагүй байна. Киев оросын ажиглагчдыг хэмжих станцдаа оруулахад бэлэн байна хэмээн тус улсын ерөнхий сайд Юлия Тимошенко мэдэгдсэн ч, ерөнхийлөгч Виктор Ющенко энэ талаар дуугүй байна. Мониторинг хийх европын шинжээчид энэ үеэр Киевт иржээ. Тэдний статус тодорхойгүй байна. Мөн л өнөө шалтгаан. Олон улсын комиссийн тухай протоколд бүх тал гарын үсэг зураагүй тохиолдолд шинжээчдийг ажиглагчид гэж нэрлэх аргагүй юм. Украины хий тээвэрлэх системийн орц, гарцад ажиллах ёстой тул Киевт тэдэнд хийх зүйл байхгүй. Хий дамжуулж байгаа нутаг дэвсгэр болох Украин хууваарилах станцдаа оросын мэргэжилтнүүдийг оруулахыг хүсэхгүй байна. Ерөнхийлөгч Д.Медведев оросын “Газпром” концернийн удирдах дарга Алексей Миллертэй 1-р сарын 9-нд уулзахдаа энэ асуудлаарх Москвагийн байр суурийг илэрхийлсэн билээ. Тэр хэлэхдээ: «Аль болох яаралтай хий дамжуулж эхлэхийг бид сонирхож байна. Гэсэн ч, та шийдвэр гаргахда миний нэг даалгаварыг удирдлага болгохыг би хүсч байна. Баримт бичигт гарын үсэг зурсны дараа энэ бүх ажлыг хэрэгжүүлж болно. Украины тал сайн санаа агуулж байгаа, тэдэнд итгэх ямар ч үндэслэл бидэнд алга. Тиймээс баримт бичиг гарын үсэг зурсны дараа алхам хийнэ. Эсрэг тохиолдолд олон жилийн турш үргэлжилж байгаа хариуцлагагүй бодлого, хулгай хэзээ ч зогсохгүй». Украин протоколд гарын үсэг зурахыг хойшлуулснаар түлшний нөөц, Европын газын хийн даралт аюултай унаж байна. Европ Киевт дипломат шугамаар шахалт үзүүлэх нь ихэсчээ. Гэрээний дагуу оросын хийн төлбөрийг хийснийг Украинд сануулсан. Европын Холбоог даргалж байгаа Чехийн ерөнхий сайд Мирек Тополанеку Киевийг шийдвэр гаргахыг яаравчлуулахын тулд яаралтай Киевийг зорьжээ. Тэрээр Орос улсын Засгийн газрын тэргүүн Владимир Путинтай өнөөдөр Москвад уулзахдаа Украины удирдлагатай хийсэн яриа хэлэлцээний үр дүнг хэлэлцэнэ. Импротын хэмжээгээр улсдаа хоёрт ордог Унгарын компани Украины “Нафтогаз” компанийг европын шүүхэд өгсөн байна. Төлбөрийг нь хийсэн оросын түлшийг нийлүүлэхэд саад хийж, бусдын хийг өөрийн өмч мэт ашигласан гэж Украины компанийг буруутгаж байна. Украины тус компанийн эсрэг гомдол гаргах европын компани үүгээр зогсохгүй гэж шинжээчид таамаглаж байна. Украинд сөрөг хүчний Бүс нутгийн нам хийн төлбөрийг цаг тухайд нь хийгээгүй шалтгаанаар засгийн газрыг нэн даруй огцрохыг шаардсан юм. Тус намын этргүүн Анна Герман баасан гаригт мэдэгдэхдээ Украин найдваргүй, таамаглах аргагүй түнш болохоо дэлхий дахинаа харуулж, европт нэгдэх ирээдүйгээ баллаа гэсэн юм.

<сонсох>

Орчуулагч г.нарангарав