Foto http://www.fz-7.ruСайн байцгаана уу, оросын нэрд гарсан дуу сонирхогч эрхэм радио сонсогчид оо, та бүхэнтэй шинэ онд хөгжмийн долгиноор уулзаж байгаадаа таатай байна. Өнөөгийн орчин үеийн амьдралд бүх зүйл хурдан өөрчлөгдөж байна. Энэ нь хөгжим зэрэг амьдралын олон салбарт нөлөөлж байна. Залуу, авьяастай хөгжмийн зохиолч, дуучид сонсогчдын сэтгэлийг байлдан дагуулахыг чармайж байна. Ахмад үеийнхэнд ийм хөгжим тэр бүр ойлгомжтой, таатай байдаггүй бол залуучууд дуртаяа сонсдог. Оросын шинэ хамтлагийн бүтээлийг өнөөдөр та бүхэнд танилцуулъяа. Энэ хамтлаг “БиС” нэртэй. Дмитрий Бибкаев болон Всеволод Соколовский хос дуучны нэрийн эхний үсгээр хамтлагаа нэрлэжээ. Орос улсад “БиС” хамтлагийн концерт их таалагдсан бол залуус уухайлан хашгирдаг. Одоо “БиС” хамтлагийн “Чинийх бол хэнийх ч биш” анхны дууг сонсоцгоё. Та бүхэн “БиС” хамтлагийн “Чинийх бол хэнийх ч биш” анхны дуу сонслоо. Одоо хамтлагийн залуу гишүүдийг танилцуулъяа. Дмитрий Бикбаев 20 настай, Всеволод Соколовский 17 настай юм. Тэд өөрсдийн жимээр хөгжмийн ертөнц, оросын шоу бизнест хөл тавьжээ. Дмитрий 15 настайдаа театр урлагийн их сургуулийн жүжгийн ангид элсэхээр Москвад иржээ. Дмитрийг Театрын сургуульд сурч байхад кино жүжигчний хувьд өөрийгөө сорих боломж тохиожээ. Тэр цуврал кинонд гол дүрд тоглож, хэд хэдэн кинонд тоглосон байна. Одоо Москвагийн драмын театрын жүжигт тэр тоглож байна. Влад Соколовын эцэг эх, шоу бизнест алдартай, урлагийн хүмүүс юм. Всеволод хоёр жил гаруй киноны зураг авахад оролцжээ. Оросын нэрд гарсан дуучин Филипп Киркоровын хамт “Зайка моя” наргиантай дууг 3 жил хамт дуулсан байна. Влад 8 настайдаа анх гоцлон дуулжээ. Всеволод оросын нэрд гарсан “Тодес” хамтлагт олон жил бүжгээр хичээллэж, бөмбөр дээр чамгүй сайн тоглож сурсан байна. Залуусын бас нэг дууг та бүхэнд хүргэе. Энэ дуу “үгүй, үгүй, үгүй” нэртэй юм. Мэдээж хэрэг хайр дурлалыг өгүүлнэ. Оросын телевизийн “Фабрика звезд” хөтөлбөр, хөгжмийн найруулагч дуучин Валерий Мелазийн ачаар “БиС” хамтлагийг байгуулсан гэж Всеволод, Дмитрий нар үзэж байна. Залуус уралдааны үеэр танилцаж, нөхөрлөжээ. Залууст зориулж хэд хэдэн дуу зохиосон байна. Тэд ийнхүү хослон дуулах болжээ. Оросын залуус тэднийг дууг сонсох дуртай болсон. Тэд анхны цомгоо удахгүй гаргах гэж байна. Тэдний “Катя” дуугаар хийсэн шинэ клипийг саяхан оросын телевизээр үзүүлсэн. Бид ч гэсэн энэ дуугаар нэвтрүүлгээ өндөрлөе.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав