Мөнгөө хэмнэх нь хэмнэж, хүнд байна хэмээн гомдоллох нь гомдолж, мөнгө олох шинэ, уламжлалт бус эх үүсвэр хайж байгаа хүмүүс байна. Астрань мужийн ардын урлагийн төвийн арга зүйч Ирина Водовозова ийм хүмүүс нэг юм. Тэрээр санхүүгийн хямарлаас гарах өөрийн гэсэн гарц олжээ. Астраханьд суугаа манай сурвалжлагч Сергей Синюков энэ тухай дэлгэрэнгүй өгүүлнэ. Ирина арьсаар цүнх, гутал урладаг. Үүнээс олсон мөнгөөр цалингаа хэмнэж, гутал хувцасанд мөнгөө хэмнэдэг байна. Азаар Астрань мужид загас хангалттай байна. Тэгэхлээр түүхий эдээр гачигдахгүй. Өдгөө 46 настай, аж ахуйч энэ эмэгтэй загасны арьсаар бүс, чимэглэл, тэмдэглэлийн дэвтрийн хавтас, гутал хувцас зэрэг янз бүрийн эд зүйл бүтээжээ. Загасны аж ахуйд хаягдал болдог цурхай, салбарс загасны арьс зэрэг энгийн, хямд, гар дор материалаар хувцас эдлэл урладаг байна. Арьсыг сайн боловсруулбал бөх, зөөлөн болж, хээтэй гадаргууг нэмж чимэглэх шаардлагагүй аж. Түүний урласан эд өргөн хэрэглээний бараанаас нэлээд онцгой хараггддаг байна. Ирина энгийн, жижиг зүйл урлаж эхэлжээ. Өөртөө гэрийн шаахай хийсэн нь цэвэрхэн болсон байна. Дараа нь өөртөө хүрэм оёж, гэх мэтчилэн цааш урлах болжээ. Энэхүү урлах эрдмийг тэрээр хойд нутгийн ард түмнээс өвлөжээ. Түүний музейд тэдний бүтээл өлгөөтэй байдаг байна. Эрт дээр цагт хойд нутгийн ард түмэн загасны арьсаар хувцас, гутал, эмэгтэй хүний гоёл, чимэглэл урлаж байсан гэж Ирина ярьж байна. Астраханьд ийм уламжлал байгаагүй. Энд загасыг үнэ цэнэгүй амьтан гэж үзэж, салбарс загасыг хар түрс авахын тулд барьдаг байжээ. Одоо цаг өөр болсон байна. Би загасын арьсаар хийсэн хувцас, эд зүйл хэрэглэж, ойр дотны хүмүүстээ бэлэн авахад мөнгө зарахаа больсон. В.Путин Иринагийн бүтээлийг сонирхож байсан юм. Ерөнхий сайд намар Астрахнь мужид айлчлахдаа ардын, уран сайхны гар урлалын үзэсгэлэн сонирхосон байна. Ийм материалыг үйлдвэрлэлд ашиглаж болохыг түүнд хэлэхэд ерөнхий сайд их гайхсан юм. Үүнд Ирини их урамшижээ. Иринагийн энэ санааг зөв зохион байгуулалттай үйлдвэрлэлд нэвтрүүлж чадвал жил ирэх тусам нэмэгдэж байгаа тус хязгаарт ирж буй жуулчдын сонирхолыг татах нь гарцаагүй.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав